
"Шударга ёс" эвслийн хувьд зарим яамдын чиг үүргийг өөрчлөх саналтай байгаагаа илэрхийлсэн. Харин МАН яамдын тоог нэмж байгаа нь төрийн албыг улам данхгар болгоно хэмээн мэдэгдээд байгаа. Ямартаа ч МАН-ын гишүүдийн урилгаар ерөнхий сайд Н.Алтанхуяг хуралд нь оролцож байна.
Энэ удаагийн Засгийн газар нийт 16 яам, 19 сайд, 16 дэд сайдтай байхаар төсөлд тусгасан юм. Мөн агентлагуудын тоог цөөлж, нэг агентлагийг шинээр байгуулахаар төлөвлөөд байна.