

Үзэсгэлэнд экспортын болон импортын бүх төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх, гадагш гаргадаг аж ахуй нэгжүүд оролцох боломжтой гэнэ.
Энэ нь ногоон эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагч гадаадын болон дотоодын компаниудтай харилцаа холбоо тогтоох, технологийн шинэлэг шийдлийг хуваалцах, туршлага судлах зорилготой юм байна. Үзэсгэлэнд оролцох аж ахуй нэгжүүдийг наймдугаар сарын 27 хүртэл МҮХАҮТ-д бүртгэх аж.