Хорьдугаар зууны эхэн үеийн Буриадын Агийн дацангийн дэлгэмэл фото зураг хийддээ эргэн ирлээ. 100 жилийн дараа эргэн ирж байгаа энэ зургийг Монгол улсын иргэн Жамцын Цэрэнжав хэмээгч бэлэглэжээ.

1918-1922 онд Агийн дацанд шавилан сууж байсан Бодонгууд овогт буриад Цэдэндоржийн Жамц гэдэг хүн шашин номыг хавчиж байсан цөвүүн цагт Монгол руу зугтахдаа төрөлх дацангийнхаа гэрэл зургийг авч явжээ. Насан эцэслэхдээ Ц.Жамц гуай хүү Ж.Цэрэнжавдаа уг зургийг хийдэд нь эргүүлэн залахыг гэрээслэн захисан байна. Саяхан болсон “Алтаргана 2012” буриад зоны наадмын үеэр хүү нь эцгийнхээ гэрээслэлийг биелүүлсэн нь энэ аж.

24tsag.mn