
"Apple" компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стив Жобс агсны
Калифорни мужийн Пало Алто дахь гэрт хулгай орж, 60 мянга гаруй
ам.долларын үнэ бүхий компьютер, хувийн эд зүйлс нь алдагдсан байна.

"Apple" компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стив Жобс агсны Калифорни мужийн Пало Алто дахь гэрт хулгай орж, 60 мянга гаруй ам.долларын үнэ бүхий компьютер, хувийн эд зүйлс нь алдагдсан байна. Дүүргийн цагдаагийнхны мэдээлж буйгаар, 35 настай Карием Макфарлин гэгчийг баривчилж, орон байрны хулгай хийсэн, хулгайлсан эд зүйлсээ худалдсан хэргээр буруутгажээ. Түүнийг Санта Клара дахь нэгэн хорих газар түр саатуулсан бөгөөд 500 мянган ам.доллараар батлан даалтад гаргах эсэх асуудлыг ирэх даваа гаригт шүүхээр хэлэлцэх гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn