Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар Лондонгийн олимпод амжилттай оролцсон Олимпийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчиддаа насан туршид нь улсаас цалин өгөхөөр болсон билээ.




