Япон улсаас автомашин ачуулж өгнө хэмээн 430 гаруй хүн залилсан этгээдүүдийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Япон улсаас автомашин ачуулж өгнө хэмээн 430 гаруй хүн залилсан этгээдүүдийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь шүүх хуралд улсын яллагчаар оролцох ёстой байсан Б.Батхишиг амарсан, мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хугацаа өнгө үү гэсэн хүсэлт шүүх бүрэлдэхүүнд гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авчээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу 15 хүртэлх жилийн ял оноох юм.
Б.Чимэг