Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алекс Хайкенс: Монголчууд ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс 30 дахин их хэмжээтэй тоосонцороор амьсгалж байна

2019-1-03
0
ЖИРГЭХ

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенстай ярилцлаа. Тэрбээр 2013 оноос НҮБ-ын Хүүхдийн Санд ажиллаж байгаа бөгөөд Нью-Йорк дахь төв оффист уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч болон байгаль орчны тогтвортой байдал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа уг асуудлаар байгууллагын бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг удирдаж байсан туршлагатай. 2017 онд Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсоноос хойш агаарын бохирдлыг бууруулахад голчлон анхаарч ажиллаж байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-НҮБ-ын Хүүхдийн Сангаас ойрын гурван жилд агаарын бохирдолд анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Яг энэ цаг мөчид Монгол Улсын иргэн агаарын бохирдлын асуудлаар НҮБ-д хандсан. Үүнийг та яаж хүлээж авсан бэ?

-Миний хувьд баяртай хүлээж авсан. Манай байгууллага бол хүүхдийн эрхийг хангаж хамгаалах үүрэгтэй. Энэ утгаараа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настангуудад агаарын бохирдол сөрөг нөлөө үзүүлж байгаад сэтгэл зовниж , энэ асуудалд голлон анхаарч ажиллаж байна. Бид агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ямар хор уршигтай вэ, хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ, үүнийг хэрхэн бууруулах чиглэлээр судалгаа хийж, зөвлөмж хүргүүлсэн. Гэхдээ ард иргэд өөрсдөө дуу хоолойгоо хүргэхэд идэвх зүтгэлтэй байгаасай гэж хүсч байсан. Яг энэ үед Монгол Улсын иргэн НҮБ-д хандсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдахад их баярласан. Яагаад гэвэл, Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрч, дуугүй суух ёсгүй гэдэгт олны анхаарлыг хандуулсан нь сайн хэрэг.

-НҮБ-д хандсан асуудлаар ямар нэг арга хэмжээ авах болов уу. Эсвэл агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгээ монголчууд хүлээн зөвшөөрлөө гэдэг өнцгөөс хандах болов уу. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Манай байгууллага бол НҮБ-ын төрөлжсөн нэг байгууллага. НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар гэж бий. Тэндээс албан ёсны мэдэгдэл гаргасан. Иргэд танилцсан байх. Энэ асуудлыг шийдвэрлэхэд бүх нийтийн оролцоо чухал гэдэгт бид нэгдмэл санал бодолтой байгаа. Өргөдлийн дагуу цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэгт Нью Йорк дахь төв байгууллагын Хүний эрх, байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч ч юм уу, эсвэл бусад албан тушаалтан хариу өгөх байх. Ер нь бол НҮБ нь Засгийн газрыг дэмжиж ажилладаг. Энэ утгаараа Засгийн газарт үзүүлж байгаа дэмжлэгээ улам нэмэгдүүлэх шаардлагатай юм байна гэдэг нь эндээс харагдсан. Манай НҮБ-ын Хүүхдийн Сан Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр ирэх гурван жилийн хугацаанд хамтарч ажиллах болсон. Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, бэхжүүлэх чиглэлийн арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол өнөө маргаашгүй арилахгүй. Энэ хооронд хүүхдүүд өвдөх нь ойлгомжтой. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь нэн тэргүүний асуудал байх ёстой. Хүүхэд өвдөөд очлоо гэхэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж чаддаг байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, агаарын бохирдлын төвшинг бууруулах чиглэлд НҮБ-аас Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ.

-Сүүлийн жилүүдэд утааны хэмжээ их хэмжээгээр нэмэгдсэн атал чанарын индексээрээ хортой чанар нь буурсан гэх зүйл яригдсан. УИХ-ын зарим гишүүд “Утааны хортой чанар буурсан. Энэ бол “манан”” гэж ярьлаа. Ингэхээр Улаанбаатарчууд бид манан дунд төөрч амьдраад байх шиг байна. Хортой чанарыг тодорхойлох аргачлалыг өөрчилсөн гэсэн. Энэ талаар мэдэх зүйл танд байна уу?

-Бодох аргачлалыг яаж ч өөрчилсөн утаа, утаа хэвээрээ л байна. тиймээс монголчууд эрүүл мэнд талаасаа ганцхан тоог л харах хэрэгтэй. РМ-2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ хамгийн чухал.  Энэ тоосонцор хүний эрүүл мэндэд хамгийн том сөрөг нөлөө үзүүлэгч. Тиймдээ ч дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас рм-2.5-ийг баримталдаг стандарт нь 25 байна гэж тогтоосон. Гэтэл үүнээс хэд дахин хэмжээний хортой тоосонцороор бид амьсгалж байна. Америкийн элчин сайдын яамны үүдэн дэх харуул өнөөдөр өглөөний 7.00 цагийн байдлаар 745 гэж зааж байна лээ. Уг нь энэ тоо 25 болон түүнээс доош байх ёстой шүү дээ. Энэ үзүүлэлт 8.00-11.00 цагийн хооронд огцом өсч, өдөр тийшээ жаахан буурснаа оройдоо бүр ихэсдэг. Ингэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнээс хамгийн багадаа 30 дахин хэмжээтэй тоосонцороор амьсгалж байна. Эндээс үзвэл, гамшгийн төвшинд аль хэдийнэ хүрсэн. Үүнийг манан гэж даапаалаад  эсвэл хортой чанартай буурсан гэж булзайруулах хэрэггүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Агаарын бохирдол гамшгийн төвшинд хүрчихлээ. Онц байдал зарлах ёстой” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл нэр бүхий УИХ-ын гишүүд “Гамшгийн төвшинд хүрсэн гэдгийг ямар үзүүлэлтээр тодорхойлох юм бэ” гэсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн. НҮБ-аас Засгийн газрыг дэмжиж ажиллана гэлээ. Ямар дэмжлэг үзүүлэх юм бэ?

-Үнэхээр нөхцөл байдал хэцүү байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн үүрэг, зорилго бол жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах. Хүүхдийн эрхийн конвенцийн 24 дүгээр зүйлд хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэж заасан байдаг. Энэ эрх хангагдаж байна уу гэвэл Улаанбаатар хотод лав огт хангагдахгүй байна. Зөвхөн нийслэл хот ч биш, аймгийн төвүүд нийслэлтэй адилхан агаарын бохирдолтой болсон. Тиймээс одоо байгаа нөхцөл байдалдаа тохируулж, юу хийх боломжтой вэ гэхээр гурван чиглэлээр Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллахаар төлөвлөсөн. Урт хугацааны шийдэл бол мэдээж нүүрс түлэхгүй байх. Хүн болгон үүнийг мэднэ. Гэхдээ нүүрснээс бүрэн татгалзтал хугацаа орно. Энэ хугацаанд өртөлтийг бууруулах хэрэгтэй. Нэгдүгээрт,  эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэдгийг олны анхааралд өртүүлэхийн тулд мэргэжлийн үүднээс баримт цуглуулж, судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй. Баримт, нотолгоо, судалгаатай байвал шийдвэр гаргах төвшинд нөлөөлж чадна. Хоёрдугаарт, Засгийн газар болон иргэний нийгэмтэй хамтарч хүүхдүүд хамгийн их цагаа өнгөрүүлдэг газрынх нь дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Жишээлбэл, цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэгт олон хүүхэд өдрийг өнгөрүүлж байна. Тиймээс дотоод агаарыг цэвэршүүлэхэд юу хийх вэ гэдэгт санал санаачилга өрнүүлж, үр дүнд хүрэх боломжтой хувилбарыг хэрэгжүүлнэ. Эндээс гарсан үр дүнг Засгийн газарт танилцуулах замаар бусад газарт хэрэгжүүлэх боломжийг олгох юм. Яагаад гэвэл, манай сангийн үйл ажиллагаа ерөнхийдөө бол Баянзүрх дүүрэгт төвлөрдөг. Гуравдугаарт, өртөлтийг бууруулах нь, хүн амын зан үйлийг өөрчлөхтэй хамт явах ёстой. Өөрөөр хэлбэл, агаар цэвэршүүлэгч өрөөндөө тавьсан хэрнээ цонхоо онгойлгочихдог. Ингэвэл агаар цэвэршихгүй. Ингэж байж л цогц арга хэмжээ болно. Дээр нь нэмж хэлэхэд, өрхийн эмнэлгийн эмч нар үзлэг, оношлогоогоо сайн хийж, бүрэн хэмжээний зөвлөгөө өгдөг болмоор байна. Үүнээс гадна чанартай эмийн хүртээмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Энэ утгаараа эмч, сувилагчийг чадвахжуулах, чанартай эмийн хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.

-Агаарын бохирдлыг бууруулах үүднээс энэ оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс түлэхийг хориглосон. НҮБ-аас баталсан конвенцид нэгдэн орсон улс орнууд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Энэ утгаараа “агаарын бохирдлыг бууруулахад ийм арга хэмжээ ав” гээд Засгийн газарт нэн түрүүнд өгөх ямар зөвлөмж байгаа бол. Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд НҮБ болон Хүүхдийн Сан хэр сэтгэл “хангалуун” байдаг вэ? 

-Та зөв хэллээ. Конвенцид нэгдэн орсон улс орнууд конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. НҮБ бүхлээрээ Засгийн газрыг шаардлагатай мэргэжлийн болон бодлогын зөвлөгөө, зөвлөмжөөр хангах байдлаар дэмжиж ажилладаг. НҮБ-аас баримталж байгаа гол байр суурь бол энэ асуудлыг цогцоор нь авч хэрэгжүүлэх. Үүн дотроо агаарын бохирдлыг бууруулах нь урт хугацааных байж болно. Гэхдээ энэ хооронд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, өртөлтийг бууруулах зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Дан ганц яндан, зуух солилоо гээд асуудлыг шийдэхгүй. Наандаж барилгуудын дулаалгыг сайжруулах хэрэгтэй. Мөн гэр хорооллын орлого багатай өрхөд халаагуур худалдаж авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлэх зүйтэй юм.  Хамгийн чухал нь иргэн бүрийн оролцооноос эхлээд салбар бүрийн хамтын ажиллагаа нэгдэж байж цогц арга хэмжээ болно. Энэ бүхэнд дэмжлэг үзүүлнэ.

-Нийслэлийн нэг дүүргийн эмнэлэгт дунджаар 300 хүүхэд гэхээр зургаан дүүрэг, хувийн эмнэлгүүдэд дунджаар 2000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл эрүүл мэндийн салбарын зарим ажилтнууд “Томуу, томуу төст өвчин дэлхийн бүх улсад бий. Хүүхэд өвдсөнд утаа нэг их нөлөөлөөгүй. Харин эцэг, эхчүүд хүүхдээ дулаан хувцаслахгүй байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад оройтож орж байна. Хүүхдэд харшлах бүтээгдэхүүн хэрэглэснээс болж харшилтай хүүхэд олноор төрөх болсон. Төрсний дараа утаа харшлийг нь сэдрээснээс болж өвчилж байна” гэж ярьсан. Мэргэжлийн хүний хувьд ийм байх боломжтой юу?

-Монгол Улсад хүйтний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг нь үнэн. Гэлээ гэхдээ хатгалгаанд агаарын бохирдол нөлөөлөхгүй байна гэж байхгүй. Харин ч  нөлөөлдгийг олон улсын судалгаанууд нотолсоор байна. Үүнийг дахиж Монголд нотлох ямар ч шаардлага байхгүй. Энэ бол хөдөлшгүй баримт. Агаарын бохирдол уушгины эд эсийг гэмтээдэг учир вирүс, бактер үржих таатай орчинг бий болдог. Сүүлийн 10 жилийн хугацаанд хатгалгаа Монголд огцом өссөн. Энэ нь агаарын бохирдолтой шууд холбоотой. Дэлхий дахинд хатгалгаагаар нас барсан тохиолдлын тэн хагас нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэдгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон. Дээр нь сүүлийн 10 жилийн хугацаанд дутуу төрөлт, зулбалт нэмэгдсэн. Энэ ч гэсэн агаарын бохирдолтой холбоотой. Энд нэг зүйл нэмж хэлэхэд, Улаанбаатар хотод одоо амьдарч байгаа хүүхдүүд 50-60 нас хүрэх  үед уушги, зүрх, судасны өвчтэй болох,  тэр дундаа хорт хавдраар өвдөх эрсдэл өндөр болно. Мөн агаарын бохирдол зөвхөн уушгины хорт хавдар биш тэнэгрэл, альцгеймерийн өвчин хүртэл тусах эрсдлийг бий болгодог гэдгийг баталж байна. Одоо өсч, бойжиж байгаа хүүхдүүд маань ирээдүйд ийм өвчнөөр өвчлөх эрсдэлтэй гээд та боддоо. Тиймээс эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэхээс өөр замгүй. Тэгж байж л эдгээр хүүхдэд туслах боломжтой болно.  Дараагийн нэг бэрхшээл нь агаарын бохирдол нь ургийн тархины хөгжилд нөлөөлдөг. Ингэхээр тухайн хүүхдийн сурах чадамж, зан үйлд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал. Би хэдхэн хоногийн өмнө гэр хорооллын нэг айлд очсон юм. Тэр айлын эзэн “Нүүрс түлэх муу учир би цахилгаан халаагуур хэрэглэж байна. Гэвч бусад айлууд хэрэглэхгүй байхад би ганцаараа хэрэглээд ямар ч нэмэр алга ” гэж байсан. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулахад бүх нийтээрээ тэмцэх хэрэгтэй. Тэгж байж үр дүнд хүрнэ.

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна гэлээ. Ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах дотор чанартай эмийн хүртээмж орж байгаа. Амьжиргааны төвшин доогуур өрхүүд чанартай эм худалдаж авах боломж хомс байдаг юм билээ. Уг нь даатгалаар хөнгөлөлттэй авах эм байдаг ч тийм ч хүртээмжтэй бус. Тухайн вирүсийг дарах зориулалттай эм нь байхгүй, эсвэл худалдаж авах чадамж байхгүй болохоор ширхэгээр авах эсвэл чанар муутай эм худалдаж авдаг. Ингэхээр тухайн өвчнийг дарангуйлж чадахгүй байх, дутуу эмчлэх, өвчин хүндрэх нөхцөл бүрддэг. Тиймээс анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлэгт голчлон анхаарна. Өрхийн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүүхдийг зөв оношлоод чанартай сайн эм өгвөл тэр хүүхдийн өвчин хүндрэхгүй. Цаашлаад эмнэлэгт ч хэвтэх шаардлагагүй болно. Ер нь ажиглаад байхад анхан шатны тусламж үйлчилгээг хангалттай авсан бол хоёрдугаар шатлалын эмнэлэгт хэвтэх шаардлагагүй хүүхдүүд хэвтэж байгаа нь харагдсан. Тиймээс ийм шийдэлд хүрсэн. Дээр нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэхээр ажиллана. Хамгийн наад зах нь олон улсад хийгдсэн судалгаа, мэдээллийг өдөр тутамдаа авч хэрэглэж чаддаг байхад анхаарна.

-Өвчлөл их байгаа дагаад антибиотикийг эмчилгээнд их хэрэглэж байна. Ингэснээр нэг талдаа тохирохгүй антибиотикийг их хэмжээгээр хэрэглэснээс болж сөрөг дархлаа үүсэх, эмчилгээ үр дүнгүй болох тохиолдол олширсон. Тиймээс ямар төрлийн антибиотикт харшилтай байна вэ гэдгийг эхлээд шинжилж үзсний дараа эмчилгээ хийвэл илүү үр дүнд хүрэх юм шиг. Гэхдээ энд нэг асуудал бий. Улсын эмнэлгүүдэд энэ төрлийн шинжилгээ хийх боломж байхгүй юм билээ. Үүнд дэмжлэг үзүүлэх боломжтой юу?

-Энэ тал дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын манлайлал чухал байр суурь эзлэх байх. Дэлхий нийтийн санааг зовоож байгаа асуудлын нэг нь энэ. Антибиотикийг нэг бол буруу эсвэл их хэмжээгээр хэрэглэдэг явдал түгээмэл болсон. Үүнээс болж сөрөг дархлаа үүсч байна. Түүнчлэн антибиотикийг мал аж ахуйн салбарт түгээмэл хэрэглэдэг болсон учраас вирүсийн тэсвэржилт нэмэгдсэн. Тиймээс бид юу хийх вэ гэхээр, эцэг, эхчүүд мэдээ, мэдээлэлтэй баймаар байна. Эмийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. 

-НҮБ-аас ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс “Хүннү эйр” авиа компанийн онгоцоор үйлчлүүлэхээс татгалзаж буйгаа мэдэгдэж байсан. Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн төвшинд хүрчихлээ. НҮБ-ээс ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Нэн түрүүнд албан тасалгааны агаарыг цэвэршүүлэх арга хэмжээ авсан. Өрөө бүрт агаар цэвэршүүлэгч, хэмжигч байршуулсан. Мөн агааржуулалтын систем, халаалтын асуудлаа шийдсэн. Ярилцлагынхаа эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас РМ2.5 тоосонцорын хэмжээ 25-аас ихгүй байх ёстой гэсэн стандарт бий гэж хэлсэн. Тэгвэл Монгол дахь НҮБ-ын төв байрны дотоод агаарын РМ2.5 тоосонцор 25 байна гэж агаар хэмжигч зааж байна. Гэтэл гадаа 740 гэж зааж байгааг та харсан. Нөгөөтэйгүүр, бүх ажилчиддаа гэртээ хэрэглэх агаар шүүгч, өвлийн турш хэрэглэх маск үнэгүй тарааж өгсөн. Эцсийн дүндээ ажилчид маань эрүүл байж, ажлын бүтээмж сайн байна. Ажлын бүтээмж өндөр байх нь Монгол Улсын ирээдүй болсон үр хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажил тасралтгүй урагшилна гэсэн үг.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zail (59.153.114.130)
    hudlaa shaagaad blgui ter goy nutagtaa ochooch end yu hiigeed bgaan
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Sonnen (66.181.176.232)
    24 цагийн дундаж нь 25 микрограмм/м3 байхаар ДЭМБ -ийн зөвлөмж (2015) тусгасан. Нэгж хэмжих зайц зэргийг заавал дурдах ёстой гэж бодож байна.
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.22.55)
    Ядуучууд нь давхар утлагатай. Дундчууд нь дан утлагатай. Дарга нар хагас утлагатай.
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.124.129)
    ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУЛЛАГА 3 ДАХИН ГЭД БАЙСАН ЮУ БЭЭ. 30 ДАХИН ГЭХЭЭР УУШГИ ЯАЖ ЭРҮҮЛ ҮЛДЭХ ЮМ БЭ..
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Батаа (103.57.95.13)
    Шахмал түлш хэрэглээд утааны хэмжээ 2 дахин багасна гэж байсан, агаарт буй тоосонцорын хэмжээ гамшгийн хэмжээндээ байх юм байна. Яана даа.
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    3 цаг 56 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    4 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    5 цаг 37 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    6 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    7 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 3 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    7 цаг 51 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    9 цаг 20 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    9 цаг 51 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    10 цаг 20 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    10 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    10 цаг 32 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    10 цаг 35 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    10 цаг 46 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    11 цаг 2 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    11 цаг 36 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    11 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    12 цаг 10 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    12 цаг 14 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК