Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мөнхсолонго: Шатахуунд агуулагдах марганецийн хэмжээ хэт өндөр байх нь машины эд анги болон байгаль орчинд хортой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан

2019-1-03
0
ЖИРГЭХ

ШӨХТГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр шатахуун импортлогч компаниуд чанаргүй шатахуун түгээж байна гэх мэдээлэл хийсэн. Гэвч шатахуун импортлогч компаниуд ШӨХТГ-аас өнгөрсөн наймдугаар сард дээж авсан боловч хэзээ шинжилгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, мөн шинжилгээний хариу гарсан гэдгийг хэлээгүй атлаа хэвлэлийн хурал шууд зарлаж байгууллагын нэр хүндэд халдлаа гэж шүүхэд хандсан юм. Тэгвэл шахуун түгээх станцуудаас хэзээ шинжилгээний дээж авч, хэд хоногийн дараа шинжилгээнд өгсөн бэ гэдгийг ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлогын зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Мөнхсолонго болон бусад холбогдох асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд нараас тодрууллаа.

 

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлогын зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Мөнхсолонго: ТЭЭВЭРЛЭЛТЭЭС БОЛЖ ШАТАХУУНД МАРГАНЕЦ НЭМЭГДЭХГҮЙ 

 

-Шатахууны чанарт танай байгууллагаас шинжилгээ хийсэн. Шинжилгээний дээжийг яг хэзээ авсан юм бэ. Дээжийг хэт удаасан гэх зүйл яригдаад байгаа? -Шинжилгээний дээжийг 2018 оны наймдугаар сарын 6-ны өдөр аваад тухайн өдөртөө багтаж лабораторид өгсөн. Удаасан зүйл байхгүй.

-Хариу нь хэзээ гарсан бэ?

-Наймдугаар сарын 20 орчимд гарсан. Тухайн шинжилгээ хийж байгаа лаборатори нь шинжилгээнийхээ хариуг уншиж өгдөггүй. Тийм боломж ч байхгүй. Тиймээс мэргэжлийн хяналт руу хүргүүлж уншуулсан.

-Шатахууны чанарыг хэдэн төрлийн үзүүлэлтээр  шинжилсэн бэ?

-11 үзүүлэлтээр шинжилсэн.

-Шатахуун импортлогч зарим компани танайхаас хийсэн мэдээллийг хэт нэг талыг барьсан, шинжилгээний хариуг тухайн үед танилцуулаагүй гэх үндэслэлээр шүүхэд хандсан гэсэн. Шүүх хурал нь товлогдсон уу?

-Ирэх долоо хоногийн баасан гарагт товлогдсон.

-Шинжилгээг аль лабораториор хийлгэсэн юм бэ. Манай улсад марганецийг шинжилдэг лаборатори цөөхөн байдаг шүү дээ?

-Тийм. Ер нь бол ИНЕГ-т л шинжилдэг. Одоогоор энэ асуудал шүүхийн шатанд явагдаж байгаа тул хаана шинжлүүлсэнийг хэлэх боломжгүй.

-Тэгэхээр танай байгууллагаас тухайн шинжилгээг цаг тухайд нь хийлгэсэн юм байна. Ямар нэгэн асуудалгүй гэж ойлгож болох уу?

-Дээж хүлээлгэн өгсөн бичлэгийг нь баримтаар хавсаргаж өгсөн. Дээжийг ундааны саванд хийж байгаад шинжилсэн юм огт биш. Стандартын дагуух аргачлалаар шинжилгээг явуулсан. Яаж ч тээвэрлэсэн шатахуунд марганец нэмэгдэнэ гэсэн зүйл байхгүй. Мөн дээж хүлээлгэн өгсөн акт болон бусад материалууд үйлдсэн учир ямар ч асуудал байхгүй.

-Шатахуунд агуулагдах марганецийн хэмжээ их гарсан. Үүнийг хольцтой шатахуун гэж ойлгож болох уу?

-Маганецийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ хамаагүй их гарсан. Хэрэглэгчийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу “Стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлнэ” гэх заалтыг бид үндэслэж байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээр марганецийн агууламж их байх нь машины эд анги болон байгаль орчинд хортой гэж тайлбарласан. Марганецаас гадна актон тоо хүрээгүй асуудал гарсан. Түүнчлэн хувийн жинд уурших шинж чанарт нь хүрэхгүй байх тохиолдол гарсан. Дан ганц марганецийн асуудал биш.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд: ЛАБОРАТОРИ БҮР МАРГАНЕЦИЙН ХЭМЖЭЭГ ШИНЖЛЭХ БОЛОМЖГҮЙ

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтаас 2018 оны эхээр шатахууны чанарт шалгалт хийсэн. Ямар хариу гарч байсан юм бэ?

-Шатахууны асуудлаар 2018 оны нэгдүгээр сард иргэдээс олон удаа гомдол ирсэн.  Иргэдийн өргөдөл, гомдлын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулагдан шалгалт хийсэн юм. Шалгалтын хүрээнд шатахуун түгээх газар шатахуунаа хэрэглэгчдэд дутуу шахаж байгаа эсэх болон актоны хэмжээг шалгаж үзсэн. Тухайн үед шалгалтаар АИ-92 бензиний актоны тоо 94 зааж байв. Тухайн үед гадаа хүйтэн байсан учраас гар багаж худлаа зааж магадгүй гэж үзэж актоны хэмжээ хэт их гарсан шатахуун түгээгч компаниудын дээжийг авч “Amber”  лабораторид дахин шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу өмнөх шинжилгээний хариутай ойролцоо гарсан. Энэ талаар мэргэжлийн хүмүүсээс тодруулахад шатахуунд агуулагдах актоны байх стандартын хэмжээ нь 92-94.9 хүртэлх хэмжээнд байх ёстой гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахуун гэж ямар шатахууныг хэлэх вэ гэхээр актон тоо нь 92-оос багагүй байх ёстой гэсэн үг юм. Харин 91.9 байвал хэмжээндээ хүрэхгүй болчихно. Харин шатахуун түгээгчдийн шахалтын хэмжээнд асуудал илрээгүй. Энэ асуудлаас хойш хоёр сарын дараа иргэдээс шатахуун түгээгчид хэрэглэгчдэд хольцтой шатахуун борлуулж байгаа талаар гомдол ирсэн. Энэ дагуу дээж авч ОХУ-ын лабораторид явуулахаар болж хэрвээ шинжилгээний хариугаар хольцтой шатахуун худалдаалсан гэж гарвал дахин ажлын хэсэг байгуулж, шатахууны чанарыг шалгахаар болсон. Гэтэл санал, гомдол гаргасан иргэд дахин холбоо бариагүй. Бид шинжилгээ хийж үзэхэд дээрх гомдол батлагдаагүй

-ШӨХТГ-аас 10 орчим шатахуун импортлогч компанийн шатахууны чанарт хийсэн шинжилгээгээр гурван үзүүлэлт шаардлага хангахгүй гарсан. Хэрэглэгчдэд хольцтой шатахуун түгээж байсан асуудлыг үгүйсгэхгүй байгаа шүү дээ?

-Бидэнд ч гэсэн тийм хардлага бий. Гэхдээ импортын шатахуунд дагалдуулдаг гарал үүслийн сертификат нь шинжилгээний хариу таардаг.

-Импортын шатахууны актоны хэмжээ их байна гэж ГЕГ-аас бидэнд өгсөн ярилцлагадаа дурдсан. Гэтэл дотоодод худалдаалж байгаа шатахууны актоны хэмжээ хүрэхгүй байна шүү дээ. Энэ ямар учиртай юм бол?

-Хэрвээ импортын шатахуун Монголд оруулж ирснийхээ дараа холисноос болж чанар нь өөрчлөгдөж байгаа бол лабораторийн шинжилгээгээр тогтоогдоно. Ажлын хэсэг байгуулагдбал энэ асуудлыг шалгана. Гэхдээ лаборатори бүр марганецийн хэмжээг шинжлэх боломжгүй. Өмнө нь хийсэн шинжилгээгээр ч марганецийн хэмжээг тодруулж чадаагүй.   

Танай байгууллагаас уг асуудлаар ажлын хэсэг гаргаж шалгалт явуулах уу?

-Ажлын хэсэг байгуулагдахаар яригдаж байна. Тухайлбал, Ерөнхий сайдын ажлын алба, МХЕГ, ШӨХТГ, АМГТГ болон төрийн бус байгууллаг зэргээс хамтарсан ажлын хэсэг гаргах байх.

-Улсын хилээр завсрын бүтээгдэхүүнийг их хэмжээгээр оруулж ирж байгаа гэсэн. Үүнд чанар сайжруулагчаа нэмээд шатахуун үйлдвэрлэдэг эсэхэд танай байгууллагаас шалгалт хийсэн үү?

-Үйлдвэрлэлийн процесст шалгалт хийж үзээгүй. Одоо байгуулагдах ажлын хэсгийн шалгалтад уг асуудал яригдаж байгаа. Тиймээс шалгахгүй гэх зүйл байхгүй. Хамгийн гол нь Ерөнхий сайдаас ирэх чиглэлийг хүлээж байна. Уг нь хуулиараа Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас тусгай зөвшөөрөл өгдөг учраас тэднийхээс хяналт тавих ёстой.   

 

Б.Лхам

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Irgen (203.91.115.45)
    Petrovisoos l hiigeed bga busad ni mark ni shaardlaga hangaagui ged onii umnu medeelegdchiheer avah geheer neg l sonin sanagdaad bhiin bnshde
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.177.223)
    Наад шүүх хурлыг чинь хүлээж байна. Маргенцтай бензин зарсан нь тогтоогдвол шатахуун худалдаж авсан НӨТ-ийн бичгүүдээ аваад гэтсэн моторынхоо үнийг нэхэмжилж авна даа. М-Ойлоос
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
    • harin tiik. yaahiig n harah ymsan
      2019 оны 01 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    3 цаг 48 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    4 цаг 31 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    5 цаг 28 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    6 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    6 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 55 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    7 цаг 42 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    9 цаг 11 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    9 цаг 42 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    10 цаг 11 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    10 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    10 цаг 23 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    10 цаг 26 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    10 цаг 37 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    10 цаг 53 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    11 цаг 27 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    11 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    12 цаг 1 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    12 цаг 5 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК