Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Чамайгаа санана"-ын Ч.Нандинцэцэгийн дууны цэнгүүн айсуй

2019-1-03
0
ЖИРГЭХ

Шинэ он гарлаа. Эхний мөнгөн өдрүүдтэй нь зэрэгцэн эрхэм дүү, Хан Хөхүй хайрханы маань үгийн урлаачдын нэг болох авьяаслаг бүсгүй бээр дууны цэнгүүнээ ирэх гуравдугаар сарын эхээр найрсуулна хэмээн чихэнд, зүрхэнд зэрэг сонордуулав. Бахтай сайхан байна. Тэр бол эдүгээ цагийн Монголын дууны яруу найргийн асарт өөрийн өнгө төрхийг хэдийнэ гэрэлтүүлсэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, яруу найрагч Чойжилсүрэнгийн Нандинцэцэг билээ. Хан Хөхүйн хөхөмдөг алсын элжгин бүсгүй. Гэгээн хайрын дууч, “Хонгор зул”-ын Я.Бадамсүрэнгийн зүрх сэтгэлээрээ урлаж, Монголчуудын сэтгэл оюунд зөөлнөөр цалгиулсан “Ангир нүдэн Мөндөөхөө” нуурын хөвөөнд найргийн аялгуу атгаж төрсөн охин. Баруун бүсийн “Алтан дуулга” яруу найргийн наадмын тэргүүн шагналт, “Төгс баясгалант Хан Хөхүйн өргөмжит” яруу найрагч тэрээр багаасаа л “Хүрэл тулга”, “Уран жиргээ”-д амжилттай оролцож явсаар нэг л мэдэхэд эдүгээ цагийн Монголын дууны яруу найргийн нэгэн шаггүй төлөөлөгч болж орхисон нь санамсаргүй биш юм. 
“Хан Хөхүй хэмээх алдар суу болбоос чухамдаа уянга дууны гайхалтай нэр. Царственный синий хэмээн орчуулбаас ямар ч орос хүн уулга алдан бишрэхсэн билээ” хэмээн билгүүн номч Бямбын Ринчен абугай өөрөө дуу алдан бичжээ.. Бишрэлт соён гэгээрүүлэгч, яруу найрагч С.Лувсандондов (1854-1908) жанжин гүний хайлсан “Зээ, Баян Хан Хөхүй”, “Хан сайхан”, “Сайвар халтар” зэрэг гуч шахам дуу нь өнөө үед уламжлагдсан буй.
Ардын хувьсгалтай чацуухан мэндэлсэн М.Дэмчигжав Цагаанхайрханых. Хориодхон наслахдаа “Мэдээ хүргэгч Дампил”-аараа мөнхрөн үлдсэн билээ. 1960-аад оны нэрт яруу найрагч Өндөрхангайн Г.Санжжавын 
“Шивнэн шивнэн ярьсан 
Найз чинийхээ үгийг
Чагнан чагнан сонссон
Намрын орой санагдаж байна” хэмээх дууг мэдэхгүй монгол хүн ховор билээ. 1990-ээд оны “Зүс бүгэг андууд”-ын залуурчид болох зураач, яруу найрагч Баатархүүгийн Пүрэвсүрэн, цэнхэр бөмбөрцгөөрөө аялсан сэтгүүлч, яруу найрагч Г.Бадамсамбуу.. домог үргэлжилсээр. Энэ уянга хөглөгдөж явсаар Монголын гэгээн хайрын дууч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ядамдоржийн Бадамсүрэнгийн үед цээл туйлдаа хүрч, олон дуучин түүний дуугаар дөрөөлөн гарч ирсэн, тайз эзэгнэсэн. Энэ мэтчилэн Хан Хөхүйн уянгалаг найрагчдыг жагсааваас үлэмж хэтийднэ. Ч.Нандинцэцэгийн төрсөн Цагаанхайрхан сумаас гэхэд л эдүгээгийн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Я.Мөнхжаргал, П.Даваасүрэн гээд хөврөнө л дөө. Ийм өв уламжлал дээр бялхан гарч ирсэн болохоор Ч.Нандинцэцэгийн дууны яруу найраг нь төд удалгүйхэн жигүүр урган, дуу болон амилж хүмүүсийн сэтгэл зүрхэнд үүрлэж орхидогт гайхах хэрэггүй юм.
СУИС-ийг кино-жүжгийн зохиолчийн мэргэжлээр төгссөн атлаа үндсэн “ажил”-аасаа хөндийрөөд үлэмж сайхан дууны шүлгийн ай савыг дүүргээд байгаагийн учир нь Хөхүй уулын яруу тусгал, нандин хайрын үр хүч биз гэж дүүгээ уучлам. Яагаад гэвэл тэр дууны шүлгээр “хөөцөлдөөгүй” бол өдийд тайз, дэлгэцийн олон бүтээл амилуулчихсан ч байж магадынх юм..
Түүний 2007 онд бичсэн СТА Ц.Дашзэвэгийн аялгуу “Чамайгаа санана" дууг гавьяат жүжигчин Т.Баясгалан дуулсан нь ёстой л хит болж байв. Үүнээс хойш Ч.Нандинцэцэг олон түмний сэтгэл зүрхийг эзэмдсэн 60 гаруй дууны эзэн болжээ. Тухайлбал, дуучин Д.Намсрайноровын “Дүүмэдхэн”, Гансувдын “Ганцхан чамаар гангармаараа”, Н.Улсболдын “Хаан уул Хан Хөхүй”, Э.Чулуунчимэгийн “Нандин хурим”, Д.Ганзоригийн “Зүрхэн хайр”, Ноён Бондгорын “Амьдрал”, “Гурван бүдүүн”-ий Шагайгийн “Дурлал гоо бүсгүй”, В.Баттулгын “Хангайн хүүхнүүд”, Б.Энхрийн “Сэтгэл минь хувирахгүй”.. 
Нандин хайрын дуунууд цэцэглэсээр байнам. Богино долгионы радиогоор дээрх дуунууд ямагт тэргүүлсээр буй нь түүний дууны чансааг илтгэх. Гуравдугаар сарын эхээр “UB Palace”-т болох түүний дууны цэнгүүнийг олон хүн өнөөдрөөс эхлэн тэсч ядан хоног тоолон хүлээх буй за. Яагаад гэвэл Ч.Нандинцэцэгийн дууны яруу найраг нь нандин эрхэмсэг ажгуу.
/Хан Хөхүйн үр сад болоод дуунд элэгтэй Монгол түмэн түүний тоглолтыг шимтэн үзэж сэтгэлийн цэнгэл эдлээрэй! /

 

МЗЭ, МСНЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч  /Хөхүй хааны бичээч, Тэнгэрийн хүү/ Битогтохын ЦОГНЭМЭХ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.126.89.152)
    дүүгийнхээ уран бүтээлд амжилт хүсье.миний сонсох дуртай дуунууд.эрдэнэтэд ирвэл үзнэ.
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • baysaa (139.5.218.129)
    Dvvd amjilt hvsie.Saihan togloltond ni setgel zvtgeltei oroltsoh bolno oo
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • dorjoo (139.5.218.129)
    Xvmvvnlegiin olon uilsed gar bie oroltsoj yawsan setgel saitai saihan bvsgui Nandintsetsegtee amjlit hvsie.Ene hawriin hamgiin goy toglolt bolno gedegt itgeltei bna aa bi.
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • Erka (202.9.42.174)
    Mundag mundag duu zohioojeee zohiolch ni dald bdag haramsaltai hamgiin tvrvvnd zohiooson zohiolchoos ilvv duuchin duu 2 ni hvrdegdee
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • Zochin (202.9.42.174)
    Tesen ydan hvleeh vldlee
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • Urantuya (202.9.42.174)
    Vneheer mundag bvsgvi shvv
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • jimi (139.5.219.124)
    Олон гоё дууны шүлгийг бичсэн мундаг бүсгүй байна шүү
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Хан Хөхүйн бүсгүй байжээ. Амжилт хүсье (66.181.160.48)
    Зочин
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Гоё үдэш болох биз ээ
      2019 оны 01 сарын 04
    • Тийм шүү
      2019 оны 01 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    3 цаг 56 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    4 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    5 цаг 36 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    6 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    7 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 3 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    7 цаг 50 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    9 цаг 19 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    9 цаг 50 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    10 цаг 19 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    10 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    10 цаг 31 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    10 цаг 34 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    10 цаг 45 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    11 цаг 1 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    11 цаг 35 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    11 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    12 цаг 9 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    12 цаг 13 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК