
"МАХН-МҮАН"-ын "Шударга ёс" эвсэл, ИЗНН-аас нэр дэвшиж буй сайд нарын
нэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод
өргөн мэдүүллээ. Ингэснээр УИХ-ын байнгын хороо 14.00 цагаас хуралдахаар
товлогдов.

"МАХН-МҮАН"-ын "Шударга ёс" эвсэл, ИЗНН-аас нэр дэвшиж буй сайд нарын нэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. Ингэснээр УИХ-ын байнгын хороо 14.00 цагаас хуралдахаар товлогдов. Хурлаар уг асуудлыг хэлэлцэх аж. Байнгын хорооны хурлын дараа УИХ-ын анхдугаар чуулган 15.00 цагт хуралдаж, таван сайд нарыг томилохоор болов. Засгийн газрын шадар сайдад Д.Тэрбишдагва, Сангийн сайдад Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдад Н.Удвал, Эрчим хүчний сайдад М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад С.Оюуны нэрийг өргөн мэдүүлсэн билээ.
Б.Чимэг