
"Шилмэл загвар" компаниас зохион байгуулж буй "Mongolian Beauty-2012"
загварын тэмцээний төгсөлтийн шатны шалгаруулалт энэ сарын 29-нд "Богд
хааны ордон" музейд болох ажээ

"Шилмэл загвар" компаниас зохион байгуулж буй "Mongolian Beauty-2012" загварын тэмцээний төгсөлтийн шатны шалгаруулалт энэ сарын 29-нд "Богд хааны ордон" музейд болох ажээ. Өмнө нь загварын тэмцээн музейд зохиогдож байсан удаагүй бөгөөд энэ жилийн шалгаруулалт өвөрмөц орчин бүрдүүлж байгаагаараа онцлогтой аж. Тэмцээний эхний шатанд 150 гаруй залуу өрсөлдсөнөөс эцсийн шатанд 27 оролцогч тунаж үлдээд байгаа юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар топ модель Э.Сэлэнгэ ажиллаж байна.
Д.Ундрах 24tsag.mn