
Өнөөдөр Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит бус чуулган болж байна. Хурлын үеэр нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын түгжрэлийг бууруулах талаар санал дэвшүүллээ. Тэрбээр эхний ээлжинд хотын захын сургуулиудыг нэгдсэн автобустай болгох хэрэгтэй гэв. Ингэснээр өглөө, оройд хүүхдээ сургуульд хүргэж өгч, авах гэж түгжирдэг эцэг, эхийн асуудал шийдэгдэх боломжтой гэсэн юм. Мөн их дээд сургуулийн хичээлийн цагийн хуваарийг өөрчлөх нь замын түгжрэлийг багасгах бас нэг хямд арга гэсэн саналыг дэвшүүллээ. НИТХ-ын төлөөлөгчид түүний энэ саналыг хэлэлцэж байна.