
Дуучин Уйтни Хьюстоны эдэлж хэрэглэж байсан зүйлсийг харуулсан үзэсгэлэн
өнгөрсөн долоо хоногт Лос Анжелос хотын "Grammy" музейд тавигдсан
байна.

Дуучин Уйтни Хьюстоны эдэлж хэрэглэж байсан зүйлсийг харуулсан үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт Лос Анжелос хотын "Grammy" музейд тавигдсан байна. Үзэсгэлэн ирэх хоёрдугаар сар хүртэл олны хүртээл болох аж. Ах дүүс нь дуучны амьдралын нэгээхэн хэсэг болсон эд зүйлсийг нь шүтэн бишрэгчдэд нь сонирхуулж, түүнийг хамтдаа дурсахад тусалж буй музейн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn