
Тайландын нэгэн эмэгтэй хоёр хүүхдээ алж, идсэн аймшигтай бас эмгэнэлтэй хэрэг гарсан тухай "Bangkok Post" сонин мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт цагдаа нарт Чиан Май дүүргийн иргэн хоёр болон таван настай хүүхдүүдээ хөнөөж чанаж идэж байгаа тухай дуудлага ирсэн байна. Цагдаа нарыг очиход тэрбээр хүүхдүүдийнхээ биеийн эрхтнээс зулгааж идсэн байдалтай унтаж байжээ. Энэ эмэгтэй 2007 оноос хойш сэтгэцийн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд хоёр сарын өмнөөс эмчилгээгээ зогсоосон нь ийм эмгэнэлт байдалт хүргэжээ. Тэрбээр цагдаа нарт "би гахайн мах гэж бодсон" хэмээн өчжээ.
Өнгөрсөн долоодугаар сард Шинэ Гвинейд хүний тархи идсэн тохиолдол гарсан бол дөрөвдүгээр сард Бразилын гурван иргэн нэг эмэгтэйн гэдэс дотрыг идсэн зэвүүцэм явдал гарсан байна. Ийм төрлийн гэмт хэрэг хийсэн хүмүүсийн ихэнхи нь сэтгэцийн өвчтэй эсвэл хар тамхи ихээр хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.
Б.Баяр