
Ирэх 11-р сарын 17-19-ны өдрүүдэд Словян улсын нийслэл Марибор хотод
өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
Монголоос тус тэмцээнд наймхан настай охин оролцохоор болжээ. Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг сумын Б.Ринчений нэрэмжит дунд сургуулийн хоёрдугаар
ангийн сурагч Отгонцэцэгийн Цагаанбаяр аж. Тэрээр дөрвөн настайгаасаа
эхлэн шатар тоглож суржээ.

Ирэх 11-р сарын 17-19-ны өдрүүдэд Словян улсын нийслэл Марибор хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Монголоос тус тэмцээнд наймхан настай охин оролцохоор болжээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Б.Ринчений нэрэмжит дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Отгонцэцэгийн Цагаанбаяр аж. Тэрээр дөрвөн настайгаасаа эхлэн шатараар хичээлжээ. О.Цагаанбаяр удахгүй болох өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээндндээ шаргуу бэлтгэл базааж байгаа ч санхүүгийн хүндрэлтэй байгаа юм байна. Санхүүгийн байдлаа шийдэж чадвал тус тэмцээнд оролцох боломжтой аж. Тэрээр өсвөрийн шатарчдын улсын аварга тэмцээнээс хүрэл медаль, ОХУ-ын Буриадын Хиагт хотод болсон олон улсын тэмцээнээс алт, “Математик” сонины нэрэмжит олимпиадаас бас алтан медаль хүртсэн. Бас “Кенгуру-2012” олон улсын математикийн уралдаанд хоёрдугаар байр эзэлж байжээ.
Ц.Болор