
МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид БНХАУ-аас үзүүлж буй буцалтгүй
тусламжийн төсөл дэх барилгын нэмэлт ажлын гэрээнд МХЕГ-ын дэд дарга
Б.Эрдэнэбилэгт болон БНХАУ-ын "Хунан констракшн инженеринг групп"
корпорацийн бүрэн эрхт төлөөлөгч Юй Гуохуй нар гарын үсэг зурлаа.

МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид БНХАУ-аас үзүүлж буй буцалтгүй тусламжийн төсөл дэх барилгын нэмэлт ажлын гэрээнд МХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгт болон БНХАУ-ын "Хунан констракшн инженеринг групп" корпорацийн бүрэн эрхт төлөөлөгч Юй Гуохуй нар гарын үсэг зурлаа. Зураг төслийн өөрчлөлтийн ажлын хүрээнд хоёр давхарт байрлах тусгай лабораторийг бүх төрлийн шинжилгээний багаж тоног төхөөрөмжөөр хангах, БНХАУ-д Монголын талаас нэмж 10 хүнийг сургалтын хөтөлбөрт 20 хоногийн хугацаанд хамруулах зэрэг нэмэлт өөрчлөлт орсон байна.
Д.Ундрах 24tsag.mn