Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагад гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 32 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагад гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 32 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах хэрэг хоёр, хулгайлах хэрэг зургаа, танхайрах хэрэг тав гарчээ. Зам тээврийн 21 осол бүртгэгдэж, 15 хүн гэмтэн, нэг хүн нас барсан байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 216 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг