
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр В.Путинг эсэргүүцсэн утгатай дууг олон нийтийн газар дуулж танхайрсан хэмээн тэднийг буруутгасан юм. Охидын хамтлагийг өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн тул ингэж хорих нь хууль бус хэмээн олон нийт үзэж байгаа. Мөн поп од Моданна ч Москвад тоглолт хийхдээ тэднийг эрхийг боож байна хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Гэсэн ч эрх баригчид тэдний хоёр жилийн ялыг хөнгөлөх төлөвгүй байгаа гэж Оросын хэвлэлүүд бичиж байна. Охидыг хорьж байгаа нь ерөнхийлөгч В.Путины нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг ч мөн онцолж байгаа юм.
"Pussy Riot" хамтлагийн гишүүд аль хэдийн таван сар шоронд хоригдоод байна.
Б.Баяр