
Гэрлэх ёслолын ордон, Монгол костюмс төвөөс хамтран монгол хуримын ёс
заншил, эрхэмсэг оршихуйг сурталчилан таниулах зорилгоор “Монгол хуримын
эрхэмсэг оршихуй” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ

Гэрлэх ёслолын ордон, Монгол костюмс төвөөс хамтран монгол хуримын ёс заншил, эрхэмсэг оршихуйг сурталчилан таниулах зорилгоор “Монгол хуримын эрхэмсэг оршихуй” өдөрлөгийг энэ сарын 24-ны өдрийн 12.00 цагт зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгт Судлаач, эрдэмтэн Г.Баяндалай, Л.Дашням, Ч.Зэгиймаа, У.Эрдэнэбат, Б.Солир, Т.Намжил нар оролцож, монгол хурим, ёс заншил уламжлал болон хуримын хувцас, үс засалтын талаар сонирхсон асуултуудад мэдээлэл өгөх ажээ. Мөн энэ үеэр эртний монгол хувцас, үс засал, монголын олон үндэстэн ястаны хувцас эдлэл, орчин цагийн монгол хуримын хувцасны загварын үзүүлбэр үзүүлж тайлбарлах гэнэ.
Түүнчлэн, Дуучин Анхбаяр, Халиунаа нар “ Сүүн цагаан сэтгэл” дуугаар ая барьж сүүн цацал өргөх бөгөөд " Монгол костюмс" төвөөс өдөрлөгт оролцогч залуу хосуудад хуримын хувцасны хямдралтай үйлчлүүлэх картыг гардуулах аж. Үүгээр ч зогсохгүй хуримын ёслолд өмсөх хувцас, үс засалт болон дуулах дуу, бэлэглэх цэцгийн талаар сонирхолтой мэдээллүүд өгч, хөнгөн зууш болон халуун виногоор үйлчилэх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn