
Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн
үзэсгэлэнгээ дэлгэж байсан билээ. Тэрбээр 2010 оны тавдугаар сарын
15-наас есдүгээр сарын 23-ны хооронд 21 аймгийн нутгаар аялан, 25 мянган
км замыг туулсан аялалаа гэрэл зургийн хальснаа буулган энэхүү
үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан билээ. Тэрбээр 2010 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 23-ны хооронд 21 аймгийн нутгаар аялан, 25 мянган км замыг туулсан аялалаа гэрэл зургийн хальснаа буулган энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Тэгвэл энэ удаад тэрбээр энэхүү аялалын турш буулгасан гэрэл зургуудаараа цомог болгон олны хүртээл болголоо.
Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн энэхүү гэрэл зургийн цомогтоо Монголын байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястаны онцлог, нүд алдам тал, хэрмэн цав, ховор амьтан ургамал гээд Монголын бахархлыг өөрийн дуранд буулгасан бүтээлүүдээсээ түүвэрлэн оруулжээ.
Ц.Болор