
Канадын дуучин Аврил Лавин зургаан сар үерхсэн найз залуутайгаа сүй тавьжээ. Түүний найз залууг Чад Кроегер гэдэг бөгөөд мөн л Канадын рок дуучин юм. Тэд өнгөрсөн долоо хоногт сүй тавьсан ч энэ тухайгаа өчигдөр "People" сэтгүүлд дэлгэжээ. Аврилд 37 настай буюу 10 насаар ах сүйт залуу нь 14 кратын алмазан бөгж бэлэглэсэн байна. Аврил өмнө нь 2009 онд Deryck Whibley-тэй гэрлэж байсан юм.
Дуучин бүсгүй анх 2002 онд 17 настайдаа Let Go цомогоороо дебют хийж гарж ирсэн. Уг цомог нь дэлхий даяар 16 сая орчим хувь, АНУ-д 6 сая орчим хувь борлогдож байжээ. Түүнийг амжилтад хүргэсэн дуу болох Complicated нь дэлхий даяар олон топ арав жагсаалтад бичигдэж байв. Мөн 2010 онд гарсан Тим Бартоны "Alice in Wonderland" (Алиса Гайхамшгийн Оронд) киноны соундтракыг дуулсан юм.
Б.Баяр