

Учир нь тэрээр мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилснөөр мөрдөн байцаагчид сэтгэцийг нь шалгуулахаар болсон билээ.
Анх саатуулагдахдаа мөнгөнд нь шунаж, амь насыг нь хөнөөсөн хэмээн мэдүүлсэн байдаг. Гэвч саяхнаас “Бид дотно харьцаатай байсан. Надтай гэр бүл болохгүй гэсэн учраас өширхсөндөө түүнийг дуудаж, амийг нь хөнөөсөн” хэмээн мэдүүлж эхлээд байсан юм. Харин түүний сэтгэцийг шалгахад, хэрэг хүлээх чадвартай, эрүүл хэмээн тогтоогдсон байна. Тиймээс Ч.Баттуулын хэргийг ирэх долоо хоногоос Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхээр болжээ.
Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд талийгаач Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг хоёр сарын дараа манай хууль хяналтынхан уг хэргийг илрүүлж, сэжигтэн этгээд болон Ч.Баттуулыг цагдан хорьж байсан билээ.
Түүнтэй хамт түүний найз залуу, ахыг нь хамт хорьсон ч холбогдолгүй хэмээн сулласан. Харин түүний дотны хоёр найзыг саатуулсан юм. Тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлж байсан билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)