
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд дууны шүлгийг 15 сая, ая 15 сая,
аранжировк болоод бусад техник ажлууд, олон нийтийн мэдээллийн
хэрэгслийн цацалт зэрэг нийт 100 гаруй сая төгрөгөөр нэг дуугаа зарахаар
ханшаа тогтоосон гэх мэдээлэл өнөө өглөө цацагдаад байсан билээ.

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд дууны шүлгийг 15 сая, ая 15 сая, аранжировк болоод бусад техник ажлууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн цацалт зэрэг нийт 100 гаруй сая төгрөгөөр нэг дуугаа зарахаар ханшаа тогтоосон гэх мэдээлэл өнөө өглөө цацагдаад байсан билээ. Манай сайт дуучин Д.Болдоос дээрх мэдээллийг лавлахад “Бид одоогийн байдлаар хүмүүст дуу зарах, дуу хийх тал дээр ажиллахгүй байгаа. Өөрсдийн уран бүтээлээ хийж байгаа тийм зүйл байхгүй” гэж twitter-р дамжуулан үгүйсгэлээ.
Ц.Болор