
Монголбанк 1 долоо хоногтой 56.600 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ыг 13.25% ЖДХ-ээр арилжааллаа.

Монголбанк 1 долоо хоногтой 56.600 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ыг 13.25% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 56.600 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.
Д.Ундрах 24tsag.mn