Өдрийн зурхай: Үс авахад сайн, замд гарахад цээртэй
Аргын тоолол: Пүрэв гараг. Наймдугаар сарын хорин гуравны өдөр.
Билгийн тоолол: Бархасвадь гараг. Намрын тэргүүн шар бич сарын зургааны өдөр.
Жил өдөр: улаан луу
Суудал, мэнгэ: ус, есөн улаан.
Үс авах: Идээ ундаа элбэг олдоно.
Өдрийн үр: Буяны үйл, хөрөнгө талбихад сайн. Мал худалдан авах, хэрүүл тэмцэл хийх, муу нөхөр дагахыг тэвч. Замд гарах цээртэй. Бархасвадь гараг тул санваар өгөх, шүтээн босгох, эм найруулах, номын үйлд мөн сайн. Гурван хөх мэнгэтэй өдөр тул “Чавдор”, “Усан балин”, “Лүдор”, “Лусын балин” өргөх, лус тахихад сайн. Харин оёдол эхлэх, бэр гуйх, хариулга хийхэд муу.
Барилдлага: хүчин төгсөх,
Шүтэн барилдлага: нэр өнгө
Нар ургах, шингэх цаг: 06:05-19:55