М.Энхсайхан ч гэж М.Энхсайхан. Өчнөөн жил гудамжинд жагсчихаад хүрд эргүүлэх ээлжин дээрээ очиж очиж Ч.Улаанд сайдын суудлаа булаалгаж л байдаг. Тэгээд түүгээр ямар ажилд орохоо, зам мөрөө заалгаж л байдаг. Дэндүү их жижгэрч байгаа хэрэг биш гэж үү? Уг нь ч М.Энхсайхан Ч.Улаанаар заалгаж төрийн үүрэг хүлээлгэхээ түмний өмнө яриулах улс төрч биш л баймаар. Гэвч тийм болсон ч юм шиг. Улс төрчдийн эрэмбэ дараа, мэдлэг чадварын цар хүрээ, эрсдэл хийх чадвар солигдсонч юм шиг сонин томилгоо Сангийн сайд дээр хийгдэв.
Өмнө нь хоёр удаа Сангийн сайдаар ажиллаж байсан тэрээр энэ удаа гурав дахь удаагаа томилогдох болсон түүхийг эргэн санацгаая. Өнгөрсөн дөрвөн жилд Ч.Улаан байсхийгээд л намаа, намынхаа удирдлагуудыг битүү хатуу үгээр шүүмжилж эхэлсэн юм. Учир нь түүнд бялуу хүртээгээгүйд шалтгаан оршиж байв. Ингэж байтал АН Засгийн газраас гарч С.Баярцогт Сангийн сайдын ажлаа өгсөн нь түүнд шинэ боломжийг харагдуулсан юм. Яг энэ үеэр Ч.Улаан намын даргаа жигтэйхэн хамгаалж эхэлсэн гэдэг. Ингээд Ч.Улаан Сангийн сайд болохоор ярьж эхэлжээ. МАН-ын дарга С.Батболд түүнд “за” гэж хэлж чадахгүй байж. Тэгэхээр нь МАН-аасаа гарна, Н.Энхбаяр дуудаад байгаа тухай яриа цухуйлгажээ. Намын хагарлаас болгоомжилсон С.Батболд түүнийг Сангийн сайд болгохоор амлажээ. Ингээд Ч.Улаан нэг хэсэгтээ баяр баясгалантай явж байтал байдал бишдээд иржээ.
Учир нь МАН дотор Сангийн сайд болох гэсэн амбицтай хүмүүс маш олон болж. Тэдний нэг нь Ч.Хүрэлбаатар. Тэрээр ЗГХЭГ-ын дарга байж байгаад Сангийн сайд болох ёс зүйгүй хэрэг гэж үзээд өөрийн гарын хүнээ томилуулахаар хөөцөлдөж эхэлж. Ингээд Ерөнхий сайд С.Батболдод Ч.Улааныг жаахан муулж, намаасаа гарахгүй ээ, олон жил сайд хийсэн хангалттай шүү дээ гэсэн матаасын үгээр шахах болжээ. Тэрээр Д.Хаянхирвааг Сангийн сайдад зүтгүүлсэн юм. Үүний зэрэгцээ Ц.Даваасүрэн тэргүүтэй Сангийн сайдын горилогчид өдөр ирэх бүр нэмэгдэж намын даргаа зовоох болжээ. Ингээд МАН-ын дарга С.Батболд шахаад орохдоо нэгэн мэргэн шийдвэр гаргасан юм. Тэрээр Сангийн сайд болоод бусад сайдад хэн нэгнийг санал болгохгүй. Бүлгийн гишүүд өөрсдөө нэрээ дэвшүүлээд, санал хураая. Ардчилсан зөв шударга сонголт болно гэж шахаанаас мэргэн аргаар гарч, асуудлыг өөрөөсөө зайлуулсан юм.

Үүний дараа санал хураалт болж Сангийн сайдад нэлээд хэдэн хүн дэвшсэн ч гэсэн Ч.Хүрэлбаатарын лоббигоор Д.Хаянхирваа гэгч бараг хүн танихгүй этгээд сайд болсон юм.
“Арав давсан босоо аварга” гэдэг шиг олон удаа сайд болсон, намдаа ч, ард түмэнд ч танигдсан Ч.Улаан аймгийн дарга байсан хэн ч биш нөхөрт цэвэр тавиулсандаа ихэд гомдож, өөрийгөө МАН-ын хувьд хэн болоод байгааг сайтар ойлгожээ.
Ингээд л Сангийн сайд болгочихвол намаасаа гарахгүй гэж байсан Ч.Улааны зам шулуудсан юм. Гэвч тэр хувь хүнийхээ хувьд үнэхээр зөв сонголт хийсэн юм. Хэрэв тэр МАН-д байсан бол өнөөдөр хэн ч биш, гишүүн ч болж чадахгүй байсан юм. Харин өнөөдөр гишүүн, УИХ-ын дэд дарга болоод дараа нь Сангийн сайдаар томилогдов.
Сангийн сайдаар томилогдоод “Миний хувьд гэртээ ирсэн юм шиг санагдаж байна. Би энэ байгууллагад хүмүүжиж, улс төрд орсон” гэж ярьжээ. Сангийн яам түүнд гэр орон нь шиг санагддаг бололтой. Үүнд ямар нэгэн далд утга бийг хүн бүр өөрийнхөөрөө тайлж унших биз. Төрийн байгууллагыг гэр оронтойгоо зүйрлэж томорсон тэрээр М.Энхсайханыг муухай дээрлэхлээ. Харин М.Энхсайхан түүнийг огцоруулж юу гэж томороод байсныг нь сануулах цаг улам л ойртсоор байгааг өөрөө ухаарч байгаа болов уу? үгүй болов уу?
24tsag.mn