

10.00 цагт Монголын үндэсний музейд ”Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” Японы итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих ЮНЕСКО-гийн төслийн нээлт болно.
14.00 цагт Боловсрол, шинжлэх ухааны яамны 401 тоотод олимпиадад түрүүлсэн 80 сурагчид их, дээд сургуулиудад суралцах урилгыг Л.Гантөмөр сайд гардуулна.
11.00 цагтБОАЖ-ийн сайд асан Д.Цогтбаатар Зайсангийн иргэдийн газрыг кадастрын тэмдэглэгээнд оруулсан талаар Хан-Зайсан холбооноос маргааш Хан-Уул дүүргийн Соёлын ордны Иргэний танхимд мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Рок попын оддын Их Хуралдай” тоглолтын хэвлэлийн хурал Драмын театрт болно.
-Өнөөдөр МҮХАҮТ-ын Мэргэжлийн боловсролын хэлтэс маргаашнаас сүү, цагаан идээ боловсруулагчдад сургалт явуулж эхэлнэ.
-Өнөөдөр 25-ныг дуустал Зүүн Азийн хүүхдийн X их наадмын урлагийн тоглолт ”Найрамдал” зусланд болно.
-МУИС-ийн харьяа Монгол Японы төвд 10.00-12.30 цагт ”Nanotechnology: Opportunities and Challenges” сэдвээр лекц уншина.