
Эко марафон 2012-т оролцсон оюутнуудын бүтээсэн эко машинуудыг танилцуулж байна. Инженерийн нарийн ур хийц, хурд хүчээрээ өрсөлдөгч эко машинууд энэ жил улам ч загварлаг чанарлаг болжээ. Энэхүү уралдаанд зөвхөн оюутнууд оролцдог билээ.

"Malaysia’s
Vagabond" буюу Малайзийн Сайнс их сургуулийн бүтээл. Нарны зай хураагуураар ажилладаг.
"Korea’s
Yeungnam" загвар. Солонгос улс энэ жил анх удаа эко марафонд орлцож байгаа юм.

"Purdue’s Celeritas" буюу Пурдийн их сругуулийн оюутнуудын бүтээл. 2012 оны эко марафоны ялагч.

Westside ахлах сургуулийн хүүхдүүдийн бүтээл. "Piece O"Scrap," нэртэй хамгийн шилдэг эко дизайнтай машинаар шалгарсан байна.

Mater Dei загвар бол Индианагийн Mater Dei ахлах сургуулийн инженерүүдийн бүтээл билээ.

Сингапурийн Nanyang Technological их сургуулийн бүтээл. Эко марафон 2012-ын хоёр дугаар байрын эзэн.

"Delft’s Ecorunner" буюу Недерландын Деилфийн их сургуулийн загвар. Эко марфоны хамгийн хурдан явагчаар тодорчээ.

Германий "Lausitz" загвар. Турбо хөдөлгүүртэй, уг хөлөг 2012 оны Германы шилдэг эко машинаар тодорсон юм.

"ShopGirl"s нэртэй энэхүү машин нь АНУ-ын Ситл мужийн Granite Falls ахлах сургуулийн инженерүүдийн бүтээл.

Францийн "Lycee Pasquet" их сургуулийн нарны зайн хураагуураар ажилладаг машин.

Леонардо ДаВинчигийн нэрэмжит Италийн Зохион бүтээх их сургуулийн бүтээл.

Японы дизель хөдөлгүүрт хүлэг. Хаяагогийн их сругуулийн оюутнуудын загвар.

Тайландын Dhurakij Pubdit их сургуулийн оюутнуулдын энэ оны бүтээл.

Роттердамийн их сургуулийн оюутнуудын бүтээл.