Уг хэрэг өнгөрсөн хоногт Чингэлтэй дүүрэгт гарчээ. Тус дүүргийн нэгдүгээр хороо, 23 дугаар сургуулийн баруун талд 38 дугаар байрны нэгдүгээр орцны гуравдугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газарт ирсэн байна.

Уг хэрэг өнгөрсөн хоногт Чингэлтэй дүүрэгт гарчээ. Тус дүүргийн нэгдүгээр хороо, 23 дугаар сургуулийн баруун талд 38 дугаар байрны нэгдүгээр орцны гуравдугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, тус байрны 12 тоотод оршин суух хаягтай иргэн 88 настай, эмэгтэй Г амиа хорлохыг завдан өндрөөс унах гэж байсан аж. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, хаалгыг онгойлгон аюулгүй болгожээ. Тэрээр сэтгэл санааны таагүй байдлаас болж, ийнхүү амиа хорлохыг завдсан байна.
Б.Чимэг