
Засгийн газар Таван толгойн нүүрсний борлуулалтаас 230 гаруй тэрбум төгрөгийн урьдчилгаа авах ёстой. Харин энэ жил Хятадын талаас дөнгөж 80 гаруй тэрбум төгрөгийг л улсын төсөвт авч чаджээ. Учир нь Хятадын талаас Таван толгойн нүүрсийг чанаргүй гэсэн өнөөх асуудлаа тавьж урьдчилгаа мөнгийг өгөхгүй байгаа гэнэ. Мөн шинэ Засгийн газар байгуулагдаж, хариуцаж байсан хүмүүс нь солигдож байгаа тул энэ асуудалд ихээхэн хойрго хандаж байгаа аж. Таван толгойн урьдчилгааг сонгуулийн дараа гүйцээж өгнө гэж байсан ч ийнхүү гүрийсээр байна. Тиймээс хятадуудад Таван толгойн нүүрсээ хямд зараад, дээр нь урьдчилгаа мөнгөө ч авч чадахгүй тийм байдал руу явж байгаа талаар холбогдох албаныхан ярьж байгаа юм.