Энэ сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн I хороо, 120 мянгатын тавдугаар байрны нэг тоотод оршин суух 49 настай, эрэгтэй Б нь осолдсон байж болзошгүй дөрөв хоног хайгаад олдоггүй.

Энэ сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн I хороо, 120 мянгатын тавдугаар байрны нэг тоотод оршин суух 49 настай, эрэгтэй Б нь осолдсон байж болзошгүй дөрөв хоног хайгаад олдоггүй. Тэрээр Баянзүрх дүүргийн XX хороо, Баянзүрхийн гүүрээс баруун тийш Туул голд усанд осолдсон байх, эрэн хайх ажиллагааг явуулж өгч тусална уу гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах салбарын бүлгийг гаргаж, талийгаачийг Туул голын усанд нас барсан байдалтайгаар олсон байна. Цогцсыг дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Б.Чимэг