
Тус яамнаас эхний ээлжинд сургуулийн захирлуудад сургалтын төлбөрийг нэмэхгүй гэдгийг мэдэгдээд хэрэв үнэхээр шаардлагтай бол ямар шалтгаанаар нэмэх гэж байгаа тодорхой зардлаа бичиж ирүүлэхийг хүссэн байна. Мөн нэмэх болвол зөвхөн нэгдүгээр курсын оюутнуудын төлбөрийг нэмж болох чиглэл өгсөн байна. Л.Гантөмөр сайд "Хавар элсэлт авахад шалгалт өгч байгаа хүүхдүүд сургалтын төлбөрөө хараад шалгалт өгсөн байдаг. Гэнэт хичээл ороход нь төлбөрийг нь нэмнэ гэдэг учир дутагдалтай. Гэхдээ энэ жил төлбөр нэмэгдэнэ гэсэн зүйл огт байхгүй" гэжээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)