
Өнөөдөр Олон улсын байгаль орчныг зохицуулах хорооны тэргүүн Сүзики
Хажими болон Hybrid Alloy компанийн захирал Мацумато Кэйнжи нар
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй
уулзан, нийслэлийн өрхийн эмнэлэгүүдэд зориулан зүү тариур устгах 60
ширхэг тоног төхөөрөмжийг буцалтгүй туслажийн шугамаар хандивлажээ.

Өнөөдөр Олон улсын байгаль орчныг зохицуулах хорооны тэргүүн Сүзики Хажими болон Hybrid Alloy компанийн захирал Мацумато Кэйнжи нар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй уулзан, нийслэлийн өрхийн эмнэлэгүүдэд зориулан зүү тариур устгах 60 ширхэг тоног төхөөрөмжийг буцалтгүй туслажийн шугамаар хандивлажээ.
Энэхүү үйл ажиллагааг НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа санаачилсан бөгөөд Олон улсын байгаль орчныг зохицуулах хорооноос анх удаа 2011 онд зүү тариур устгах 20 ширхэг тоног төхөөрөмжийн хандивийг авч Улсын Клиникийн 1-р эмнэлэг, Эх нялхасын эрдэм шинжилгээний төв болон зарим нэг өрхийн эмнэлгүүдэд өгч байсан байна.Харин энэ удаа илүү их хандивлаж байгаа аж.
Ц.Болор