Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Бямбадорж: УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар эрүүдэн шүүлт Монголд гаарсан

2019-3-28
0
ЖИРГЭХ

Хүний эрхийн комиссоос УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар мэдээлэл хийлээ. ХҮЭК-ын дарга Ж.Бямбадорж “Та бүхнийг 2017 оны аравдугаар сарыг эргэн нэг санахыг хүсч байна. Хүүхдийн эрхийн асуудлаар илтгэл бичиж УИХ-д өргөн барьсан. Гэвч хэлэлцэлгүй гурван жил хойш тавьсан. УИХ ажлаа хийхгүй хойргошоох зуур бага насны охин бусдад хүчирхийлүүлж нас барсан. Үүнтэй адил өнөөдөр бидний ярих сэдэв бол эрүү шүүлтийн асуудал. Бид өмнө нь УИХ-д дуу хоолойгоо олон удаа хүргэсэн. 2014 онд УИХ-ын есөн гишүүн санаачилж, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ үеэс эрүүдэн шүүх байдал Монголд газар авсан. Өчигдөр ХҮЭК-оос мэдэгдэл гаргасан. Олон нийт энэ мэдэгдлийг дэмжсэн. ХЭҮК-оос нийтдээ 17 илтгэлд бичсэн. Үүний 13-т нь эрүүдэн шүүхийн талаар тусгасан. Гэвч УИХ-аас энэ талаар дорвитой алхам хийгээгүй. Мөрдөн байцаах албыг татан буулгасны дараа янз бүрээр энэ үүргийг оногдуулах гэж оролдсон. Би гайхдаг юм. Яах гэж Мөрдөн байцаах албыг татан буулгасан юм бол. Уг нь хамгийн зөв зохион байгуулалттай байгууллага байсан. Энэ албыг татан буулгасны дараа хууль, хяналтын байгууллагыг ямар байдалтай зохион байгуулсан бэ гэхээр АТГ, ТЕГ, прокурор, цагдаа, шүүх байгууллага нь нэг нэгнийгээ шалгадаг чөтгөрийн тойрог болгосон. Ингэхээр нэгнийхээ аманд орно биз дээ. Энэ бүхэн шийдвэр гаргагчдын хийсэн ажил.

УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба 6109 гомдол хүлээж авснаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж буцаасан 3900, харьяалалын дагуу шилжүүлсэн 2209 хэрэг байна. Тэд ингэж ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр ямар байна. Ихэнх нь гэмт хэрэг бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж байна.

Дараагийн нэг асуудал нь Монгол Улс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульдаа олон улсын өмнө гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж заасан. 2014 онд хүнийг гутаан доромжлох, эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдсэн. Энэ конвенцийг одоо хүртэл УИХ-аар хэлэлцээгүй байна.

Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлаар бид зөвхөн өнөөдөр ярьж хэлж байгаа юм биш гэдгийг дахин хэлье. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүж байна гэдэг гомдол 2015 оны наймдугаар сараас ирсэн. Тухайн үеийн ТЕГ, прокурорын байгууллага, ШШГЕГ-ын дарга нарт хандсан. Нууцын зэрэглэлтэй гэдэг үндэслэлээр бидэн мэдээлэл өгөхөөс татгалздаг байсан. ХЭҮК мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрх хуулиараа олгогдоогүй. Бидний явуулсан бичигт ганцхан удаа хариу ирсэн. Энэ нь нийслэлийн Ерөнхий прокурор Амгаланбаатарын гарын үсэгтэй бичиг.

Эрүүдэн шүүлт ганцхан Б.Соднодармжаа, Т.Чимгээ нарт тохиосон юм биш. Сум, аймагт ийм асуудал өчнөөн бий. Хэлээд хэлээд бидний үгийг тоохгүй байна. Одоо яах вэ. Тиймээс сэтгүүлчдийн дэмжлэг хэрэгтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мэдүүлэг өгөгчийн эсрэг ашиглаж байна. ХЭҮК байгуулагдсан цагаасаа хүний эрх зөрчигдсөн бүхий л асуудалд анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээ авч ирсэн. Гэхдээ хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шүү дээ. Бид шаардах бичиг хүргүүлсэн, албан бичгээр хариу нэхсэн. Хорих ангиудаар явж, судалгаа хийсэн. Цагдан хоригдсон хүмүүсийн нөхцөл байдлыг судалж, хүний эрх зөрчсөн үйлдлийг тухай бүрт нь засч залруулахын төлөө ажиллаж ирсэн. Үүний үр дүнд Цагдан хорих төвүүдийн нөхцөл сайжирсан. Үүнийг олон хүн мэднэ. Наандаж л өрөө бүр камертай болсон. Мэдүүлэг авах өрөөг камержуулсан. Ингэснээр дарамтлах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх боломжтой болсон. Шинэ хуулиар мөрдөгч шаардлага хангасан өрөөнд мэдүүлэг авна гэж заасан. Ингэхдээ дуу, дүрсний бичлэгийн камерийг мэдүүлэг өгөгчийн нүүр, царай, үйл хөдлөлийг бүрэн харуулна гэж заасан. Үүнээс гадуур мөрдсөн бол хууль бус гэж үзнэ. Гэтэл орон нутагт энэ заалт хэрэгжихгүй байна.

УИХ-ын гишүүн хүртэл ХЭҮК ажиллахгүй байна гэсэн. Гэтэл тэр гишүүн Мөрдөн байцаах албыг татан буулгасан есөн гишүүний нэг нь шүү.

 

Ингээд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоос дараах асуултад хариулт авлаа.

 

Ж.Бямбадорж: НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ БИЧЛЭГИЙГ ҮЗЭХ ЭРХ БИДЭНД БАЙХГҮЙ

 

-Эрүүдэн шүүж байгаа бичлэгийг УИХ-ын гишүүд өчигдөр үзсэн. ХЭҮК энэ бичлэгийг үзэх эрхтэй юу?

-ХЭҮК нь хэрэг маргааны асуудлыг хүлээж авах эрхгүй. Бичлэгийг үзээгүй. Бидэнд ойгомжтой. Ийм зүйлтэй зөндөө таарсан. Тиймээс л эрүүдэн шүүхийг үгүй хийхийн төлөө ажиллаж ирсэн.

-Мөрдөн байцаах алба байх үед эрүүдэн шүүх явдал үнэхээр бага байсан гэж үү?

-“Айхгүй ч гэсэн аягүй” гэдэг шиг болгоомжтой ханддаг байсан.

-Эрүүдэн шүүсэн гэдэг асуудал сүүлийн хэд хоногт хүчтэй яригдлаа. Танайх үүнээс өмнө яагаад мэдээлэл хийгээгүй юм бэ?

-Нууцын зэрэглэлтэй мэдээллийг задлах эрх бидэнд байхгүй. ХЭҮК нь тухайн хэргийг хариуцсан албан тушаалтанд хандах эрхтэй. Хууль хяналтын байгууллагын удирдлагуудад удаа дараа энэ асуудлаар хандсан. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд цаазын ялтай байсан бол энэ хүмүүс аль хэдийнэ цаазлуулчихсан байхыг үгүйсгэхгүй шүү.
-УИХ-д танайхаас зөвлөмж хүргүүлсэн үү?

-Манайх зөвлөмж хүргүүлсэн. Аргаа барахдаа эрүүдэн шүүлтийн золиос болж хохирсон иргэдийн жишээг дотор нь тусгасан. Үүнийг уншаад дотроо нэг юм бодоосой гэж тэр шүү дээ. Гэтэл эрүү шүүлтээс өөр юм ярьж, хийдэг юм уу гэж УИХ-ын гишүүд нь тавладаг. Ингэж болохгүй. Бага цалинтай, илүү цагаар ажилладаг хүмүүс ингэж болохгүй.

 

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг: ХҮЛЭЭСТЭЙГЭЭ 24 ЦАГ ЗОДУУЛСАН ЗАЛУУ НАС БАРСАН

Эрүүдэн шүүлтийн сандалыг цагдаагийн газраас салбар нэгжүүддээ хуваарилсан байсан. Тухайн үеийн Б.Билэгт дарга байсан. Тухайн үеийн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд энэ талаар мэдэгдсэний дараа хэрэглээнээс татсан. Камерын бичлэгийн хувьд олон улсын конвенцид заасны дагуу шалгаж болно.  Гэхдээ нууцын зэрэглэлтэй бичлэгт бид орох эрхгүй. Цагдан хорих төвд маргаан гарвал бид бичлэг үзэх эрхтэй. 2001 онд ХҮЭК байгуулагдсанаасаа хойш эрүүдэн шүүлтийн эсрэг байр сууртай байж, суурь судалгаа хийж, зарим зүйлийг шийдүүлж чадсан. Тодорхой жишээ дурдвал

2000-аад оны үед хэргээ хүлээсэнгүй гэж 24 цаг хүлээстэй нь зодож алсан.

Мөн зургаан жилийн хугацаанд таван иргэний цагдан хорьсон. Энэ хугацаанд хоёр иргэн нь нас барсан. Гурван иргэнд хяналтын шатны шүүхээс цаазын ял өгч, харин Дээд шүүхээс буцаасан. Азаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Батцогт эдгээр иргэдийг цагаатгасан.

Бид нэхэмжлэл гаргаж, 2007 онд эдгээр иргэнд хохиролыг нь барагдуулах шийдвэр гаргуулсан гээд олон хэргийн араас явсан.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
Улаанбаатарт 11 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.26.194.222)
    Эрүү шүүлтийг мэдсээр байж зогсоож чаддаггүй юм бол ХЭҮК гэгчийг татан буулгах ёстой юм бишүү. Илтгэл ч гэх шиг дэмий юм сараачиж байхаар ядахдаа хэвлэл мэдээллийн байгууллагад мэдэгдэж болно биздээ. Худлаа арьсаа хамгаалж байгаа нь тодорхой байна шдээ.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    энэ нэг хачин нөхрийг тэтгэвэрт нь гаргаачээ монгол хүний эрх гэж авах юмгүй боллоо
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • зочин (202.21.100.210)
    Одоо тэтгэвэрт гарах болоогүй юу хийх хүнд нь ажлаа өгмөөр юм
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • chi hen be (122.201.31.248)
    chi muu chono boroonoor gegcheer odoo duugaraad bhdaa yadiin bee
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    24 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    36 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    39 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    50 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    1 цаг 6 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    1 цаг 41 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    1 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    2 цаг 14 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    2 цаг 19 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    18 цаг 43 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    19 цаг 8 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    19 цаг 15 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 31 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    20 цаг 10 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    20 цаг 35 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    20 цаг 42 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    21 цаг 22 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    21 цаг 45 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    23 цаг 37 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК