Ус сувгийн удирдах газраас төлөвлөгөөт засварын ажилтай холбоотойгоор энэ сарын 16-ны орой 21:00 цагаас тавдугаар сарын 17-ны үүрийн 04:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 1, 2, 15, 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний хүйтэн усыг хязгаарлахаар болсныг мэдэгдлээ. Тиймээс иргэдийг унд, ахуйн усаа нөөцлөхийг сануулж байна. Ус тасрах байршлууд,
- 120 мянгат
- 19 дүгээр хороолол
- Наадам центр
- Нархан хотхон
- Жаргалант хотхон
- Хурд хотхон
- Гэгээнтэн хотхон
- Төв цэнгэлдэх
- Оргил рашаан сувилал орчимд ус хязгаарлах юм байна.