Ордос хотын Отог хошууны Ойн газрын дарга, нэрт уран бичээч Бао Жиньшань Монгол улсын Засгийн газраас олгосон “Соёлын тэргүүний ажилтан” хэмээх цолыг хүртэж, өргөмжлөл гардав. “Монголын нууц товчоо” хэвлэгдсэний 770 жилийн ойг тэмдэглэх, мөн уг бүтээлийг судлан ярилцах зорилгоор Улаанбаатарт өнгөрсөн жил олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм.
Ордос хотын Отог хошууны Ойн газрын дарга, нэрт уран бичээч Бао Жиньшань Монгол улсын Засгийн газраас олгосон “Соёлын тэргүүний ажилтан” хэмээх цолыг хүртэж, өргөмжлөл гардав. “Монголын нууц товчоо” хэвлэгдсэний 770 жилийн ойг тэмдэглэх, мөн уг бүтээлийг судлан ярилцах зорилгоор Улаанбаатарт өнгөрсөн жил олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм. Уг хуралд оролцсон Бао Жиньшань “Монголын нууц товчоо” болон “Чингис хааны билиг сургаал”-ыг сийрүүлж бичсэн уран бичлэгийн бүтээлээ дэлгэн үзүүлж, Монгол улсын эрдэмтдээс өндөр үнэлэлт авсан билээ. Өнгөрсөн тавдугаар сард Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх Отог хошуунд ирж Монгол улсын Засгийн Газраас олгосон “Соёлын тэргүүний ажилтан” хэмээх төрийн хүндэт шагналыг Бао Жиньшаньд гардуулсан байна. Дашрамд сонирхуулахад Бао нь Хятадын боржигончуудын овог юм.