Буриадын “Ариг Ус”, Өвөр Монголын “Одон” телевизийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Өмнө нь хоёр телевиз бүтээлээ солилцон эфирээрээ цацдаг байсан бол энэ удаа буриад дууны “Гурван даваа” хэмээх уралдааныг зохион явуулжээ. Уралдаанд 45 хүртэлх насны 80 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гурван өдөр болсон арга хэмжээний дүнд Гран-при шагналыг Буриадын Саян Цымпилов хүртсэн байна.
Буриадын “Ариг Ус”, Өвөр Монголын “Одон” телевизийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Өмнө нь хоёр телевиз бүтээлээ солилцон эфирээрээ цацдаг байсан бол энэ удаа буриад дууны “Гурван даваа” хэмээх уралдааныг зохион явуулжээ. Уралдаанд 45 хүртэлх насны 80 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гурван өдөр болсон арга хэмжээний дүнд Гран-при шагналыг Буриадын Саян Цымпилов хүртсэн байна. Монгол хэл дээр нэвтрүүлгээ цацдаг дэлхийн хамгийн том телевиз болох “Одон” телевиз уралдааны бичлэг болох бүтэн найман цагийн бичлэгийг бүрнээр нь нэвтрүүлсэн бөгөөд уг нэвтрүүлгийг дэлхийн 53 оронд үзсэн гэнэ.