"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа найман объектын нэг "Богд Уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг зогсоож, дөрөвдүгээр сард менежментийн гэрээг дуусгавар болгосон.
Тодруулбал, сувиллын үйл ажиллагаа явуулах стандарт зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас тус сувиллын үйл ажиллагааг түр түдгэлзүүлээд байсан юм.
Энэ хүрээнд "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг дахин сэргээж, стандартыг дагуу хэвийн үйл ажиллагаанд оруулах чиг үүргийн дагуу Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг сувиллын барилгад хийх их засварын ажлыг эхлүүлэхээр тухайн байршилд ажиллалаа.