Монголын төр, шашин, соёл, урлагийн суут зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, түүхт их Монгол Улсын алтан ургийн анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан “ӨНДӨР ГЭГЭЭН – ДАНШИГ НААДАМ” нь 2025 оны долоодугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хот болон Есөнзүйл суманд зохион байгуулагдах гэж байна.