ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны гэрэл зурагчдын нийгэмлэгийн орлогч дарга Байгаль “Монгол хүн” хэмээх цуврал бүтээлээрээ “Агаар аялалын зурагт сэтгүүл”-ээс зарласан Хятадын жуулчлалын гэрэл зургийн уралдаанд түрүүллээ. Нийт 32 мянган гэрэл зургийн бүтээлийн дундаас шалгарч гарсан тэрбээр өнгөрсөн долоо хоногт Далянь хотод очиж шагналаа гардсан байна.
ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны гэрэл зурагчдын нийгэмлэгийн орлогч дарга Байгаль “Монгол хүн” хэмээх цуврал бүтээлээрээ “Агаар аялалын зурагт сэтгүүл”-ээс зарласан Хятадын жуулчлалын гэрэл зургийн уралдаанд түрүүллээ. Нийт 32 мянган гэрэл зургийн бүтээлийн дундаас шалгарч гарсан тэрбээр өнгөрсөн долоо хоногт Далянь хотод очиж шагналаа гардсан байна. Гэрэл зурагчин Байгаль Өвөр Монголын бүс нутгуудаар олон жил аялж явахдаа энэхүү “Монгол хүн” хэмээх бүтээлээ төрүүлсэн юм. Уг бүтээлдээ тэрээр монгол хүний амьдрал ахуй, соёл иргэншил, эрэлхэг баатар зориг санааг гэрэл зургийн хэлбээрээр маш амьдлаг илтгэж, эгэл жирийн монгол хүний өдөр тутмын амьдрал, мөн тэднэрийн дотоод сэтгэлийг маш урлагаар илрүүлж чадав, энэ нь шүүгчдийн анхаралыг татсан байна. Энэ сарын эхээр тэрбээр “Агаар аялалын зурагт сэтгүүл”-ийн урилгаар бусад шагнал гардагсадын хамт Өмнөд Солонгост долоо хоногийн аялал хийх ажээ.