зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Буриад ээжийн хөвгүүн-Хиагтаас төрсөн саятан А.Старцев

2011-8-29
0
ЖИРГЭХ

    ХААНТ засгийн үеийн Оросын алдартай эсэргүү, бидний хэлж мэддэгээр декабристуудын нэг Николай Бестужев гэж байв. Цагаан хааныг ширээнээс нь ховхолж хаяхаар цэрэг босгохыг завдаад бүтэлгүйтэн баригдаж, 1827 онд насан туршийн цөллөгт хөөгдсөн нь Орос Монголын хилээс холгүй, Сэлэнгэ мөрний зүүн эргийн Селенгинск хэмээх бяцхан хот байв. Цөллөгт байхдаа гутал урлаж, инжаан болж, цаг засч, өөрийн загвараар бууны замаг үйлдэж, од дурандаж, тэнгэр шинжиж, тамхи, тарвас тарьж, нарийн ноост хонь үржүүлж, зураг зурж, шүлэг бичиж, газрын баялаг хайж байсан энэ элдэвтэй хүн мөн Сэлэнгэ мөрний саваар хадны сүг зураг нээж, монгол ардын үлгэр домог, ерөөл магтаал, дуу тэмдэглэн цуглуулж байсан нь сонин.


   ХААНТ засгийн үеийн Оросын алдартай эсэргүү, бидний хэлж мэддэгээр декабристуудын нэг Николай Бестужев гэж байв. Цагаан хааныг ширээнээс нь ховхолж хаяхаар цэрэг босгохыг завдаад бүтэлгүйтэн баригдаж, 1827 онд насан туршийн цөллөгт хөөгдсөн нь Орос Монголын хилээс холгүй, Сэлэнгэ мөрний зүүн эргийн Селенгинск хэмээх бяцхан хот байв. Цөллөгт байхдаа гутал урлаж, инжаан болж, цаг засч, өөрийн загвараар бууны замаг үйлдэж, од дурандаж, тэнгэр шинжиж, тамхи, тарвас тарьж, нарийн ноост хонь үржүүлж, зураг зурж, шүлэг бичиж, газрын баялаг хайж байсан энэ элдэвтэй хүн мөн Сэлэнгэ мөрний саваар хадны сүг зураг нээж, монгол ардын үлгэр домог, ерөөл магтаал, дуу тэмдэглэн цуглуулж байсан нь сонин. 1837 онд тэрбээр нутгийн буриад басган Дулмаатай гэрлэж удалгүй хүү охин хоёртой болсоны хүү Алексей нь нутаг орондоо цуутай, хүний газар ч нэртэй сайн эр болж өсчээ. Эцгээ нас барсанаас хойш, загалмай зүүлгэсэн эцэг, Сэлэнгийн худалдаачин Дмитрий Старцевийн овгийг авч, гэрт нь өссөн Алексей 1861 онд 23 настайдаа тэмээн жингээр Хятад орж цайны наймаа эрхэлжээ. Хятадад явахаасаа өмнө тэрбээр наймааны ухаанд сурахаар эцгийн хамт тэр үеийн Да хүрээнд хэдэнтээ ирж монгол, хятад худалдаачидтай хөлтэй арилжаа хийхээр барахгүй Монголын ихэс дээдэст нэг бус удаа бараалхан наймаа хэлэлцэж байсан тухай, түүхэнд бүдэг бадаг боловч тэмдэглэгдэн үлдсэн бий. Мөн Хиагтын тэргүүн баян, тухайн үеийн энэ хотын хамгийн хүндтэй хүн, нийгмийн зүтгэлтэн Алексей Лушниковыг дагалдан ихийг сурсан гэдэг. Дашрамд дурьдахад тухайн үеийн Хиагт хотын байдал, хүн зоны амьдрал ахуйг харуулсан түүхэн баримт сэлт одоогийн бидний төсөөлдөгөөс огт ондоо дүр зургийг харуулдаг нь сонин. Тухайн үед Хятадын цайг Орос руу импортлодог монополь эрхтэй ганц боомт болж байсан энэ хотыг “Саятнуудын хот!” хэмээн уулга алдсан гадаадын хүний үг уг баримтад бий. 1866 онд Хиагтад ирж олон жил суусан Польшийн анхны антропологич Ю.Талько-Гринцевич, 9.5 мянган хүнтэй энэ хотод 11 эмчтэй байнгын эмнэлэг ажилладаг байсныг дурьдаад, өөрийн өмнө нь сууж байсан Тобольскийн губернийн Тар хошуу 150 мянган хүнтэй мөртлөө хоёрхон эмчтэй байсныг харуусан дурссан байдаг. Москвагийн баячуулын Рублевка хороололтой адил худалдаачдын дүүрэгт 20-30 айл суудаг бөгөөд бүгд өөр өөрийн клуб, цэцэрлэг, хөгжим найрал дууны хамтлагтай байсан гэж тэрбээр мөн бичжээ. Худалдаачдын эхнэрүүд Москвагийн Кузнецкий мост дахь франц салоноос хувцасаа захиалан авчруулдаг байсан гэнэ. “Эдлэн бүр дор дороо өргөө, том том агуулах, адууны жүчээтэй нь Оросын төв нутгийн газрын эздийнхээс ялгаа үгүй” гэж алдарт эрдэмтэн, жуулчин В.А.Обручев бичсэн байна. Францын жуулчин А.Руссель-Киллуга “Аливаа хотын зангаргыг баян тансагийн төвшнөөр нь хэмждэг бол Хиагтыг Лондон, Ливерпүльтэй л жишмээр юм” гэсэн бөгөөд “Тэнд дэн буудал гэж байхгүй, захын айлд ороход л хөл алдан угтаж аваад идээ будаа дэлгэнэ. Ийм тансаг нандин хоол ундтай газрыг би ховорхон үзсэн. Тэдний яриа хөөрөө, биеэ авч яваа байдал, хүнтэй харьцаж байгаа нь дээд зэргийн хүмүүжилтэй сэхээтнээс ялгагдах юмгүй” гэжээ. Хиагтын худалдаачид мөнгийг их ч олдог, их ч үрдэг. Өдөр алгасахгүй найр хурим хийж, дуу хөгжим, оргилуун дарсны бөглөө мултлах чимээ шөнөжин тасардаггүй байсан тухай арай хожмын үеийнхэн дурссан нь ч бичиг зохиолд олонтаа тааралддаг билээ.

   Иймэрхүү орчинд өсч, худалдаачны замыг эргэлт буцалтгүй сонгосон Алексей Старцев цайны наймаагаар хөлжиж, харьцангуй богинохон хугацаанд саятан болсон гэдэг. Хятадын Тяньжин хотод гэхэд л тэрбээр хувийн 40 чулуун байшин, хэвлэх үйлдвэр, утасны хороотой байжээ. Цэцэрлэгтээ үзүүлэнгийн зориулалттай боловч гурван километр урт жинхэнэ төмөр зам барьсан нь Хятадад анхных байв. Тэрбээр буриад, монгол, хятад хэлнээс гадна Европын хэд хэдэн хэл гаргууд мэддэг байсан бөгөөд Манж-Францын дипломат хэлэлцээрүүдийг амжилттай зохион байгуулж оролцсон учир Францын төрийн дээд шагнал Хүндэт легионы одон хүртэж байжээ. 1891 онд А.Старцев Алс Дорнодод суурьшиж тэндэхийн Путятин хэмээх арал дээр одоогийн хэмжүүрээр 1000 гаруй га газар худалдаж аваад тоосго, шаазангийн үйлдвэр нээж, сайн үүлдэрийн үхэр, адууны аж ахуй эрхэлж, торго нэхэж, зөгий үржүүлж байв. Мөн уурын онгоц худалдан авч Владивосток руу зорчигч тээвэрлэсэн, Орос-Хятадын банк байгуулсан гэх зэргээр түүний эрхэлсэн далайцтай ажлыг тоочиход бэрх. Буриад Монголын өв соёлыг хадгалж хамгаалахад түүний оруулсан хувь нэмэр том. 1894 онд тэрбээр байгуулагдаад удаагүй, түрээсийн байранд байсан Хиагтын орон нутгийг судлах музейд хоёр давхар чулуун байшин хандивлажээ. Өөрийн гэсэн байртай болсоноор музейн сан хөмрөг, үйл ажиллагаа эрс өргөжив. Бие даасан экспедиц зохион байгуулах, жүжиг концерт тавих, лекц унших, дугуйлан байгуулах, сонин гаргах, шавж, шувуу, загас, хэвлээр явагч, геологи, археологи, палеонтологи, ботаникийн төрөлжсөн цуглуулга бүрдүүлэх зэргээс гадна музейн ажилд В.Обручев, П.Козлов нарын алдартнууд оролцож, мөн А.Старцевын хөрөнгөөр Монголоос Буддын шашны болон монголчуудын ахуйн соёлын эд өлгийн зүйлс их хэмжээгээр худалдан авч байсан гэдэг. 1904 онд музей 14 мянган нэгж үзмэртэй болж, зөвхөн 1911 онд гэхэд л ажилтнууд нь 185 эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлсэн байдаг. Бүх Оросын хэмжээнд орон нутгийн ийм баян сан хөмрөгтэй, өргөн цар хүрээтэй ажилладаг музей тухайн үед байгаагүй гэж судлаачид тэмдэглэсэн бий. Хожим нь 50 гаруй жилийн дараа чухам энэ музейнхэн манай Алтанбулагт Ардын хувьсгалын, Сүхбаатар хотод орон нутгийг судлах музей байгуулж өгсөн юм. Өдгөө 100 мянга гаруй тооны үзмэртэй болоод буй энэ музей өнгөрсөн оноос гэхэд л Санкт-Петербургийн Эрмитаж музейн археологичидтой хамтран Буриадын нутаг дахь Хүннүгийн булшинд малтлага хийж эхлээд байна.

   Богд Чингисийн нагац буриад түмний удам угсаа Оросын түүхэнд ийм л тод мөр үлдээжээ. Алексей Старцев 1900 онд нас барсан бөгөөд шарилыг нь Путятин арал дээр нутаглуулсан байна.

Б.Бат-Амгалан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Монголын өмчлөлийн анхны зорчигч тээврийн онгоц “Боинг 767-300ER”
Өнөөдөр Д.Данзанравжаагийн 9-р дүрийг сэнтийд нь залах ёслол болно
Монголын газрын зургийг Хятадад дуудлагаар худалдахаар бэлджээ
Орос минжүүд Монголд тавтай өвөлжлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.55.191.37)
    aguu yom aa
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт 29 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно
    1 мин
  • "Богд Уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг зогсоож, "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг дахин сэргээнэ
    2 мин
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
    15 цаг 55 мин
  • НӨАТ: Нэг супер азтан тодорлоо
    16 цаг 19 мин
  • "Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
    16 цаг 23 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    17 цаг 5 мин
  • Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
    17 цаг 37 мин
  • Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна
    17 цаг 38 мин
  • "Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    18 цаг 1 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    18 цаг 44 мин
  • МИАТ ТӨХК Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ
    18 цаг 54 мин
  • Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтлийн шалтгаан болж байгааг анхааруулаа
    18 цаг 55 мин
  • Н.Учрал: Зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүй, 14 шалгуурыг даваагүй төслүүдийг төсөвт суулгахгүй
    19 цаг 25 мин
  • Ж.Чинбүрэн: Улаанбурханы эсрэг вакцинжуулалт зэрэгт 15 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа
    19 цаг 37 мин
  • Төрийн өмчийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 12-ны өдрөөс эхэлнэ
    20 цаг 9 мин
  • ТБХ ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, УИХ-ын 14 тогтоол батлуулжээ
    20 цаг 29 мин
  • Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулжээ
    20 цаг 42 мин
  • Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
    21 цаг 24 мин
  • Нийслэлд газар хөдөлжээ
    21 цаг 24 мин
  • Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
    22 цаг 9 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК