
Цөөн хэдхэн мянган хамгаалалтын ажилтнууд манадаг Колумби, Панам улсын хилээр хар тамхи зөөвөрлөж, дамнан худалдаалах ажиллагаа энгийн үзэгдэл болсон. Төв Америкийн энэ улсын хувьд Колумбийн хамгаалалтынхнаас зугтсан босогчдын хил зөрчсөн халдлагуудтай тулгарах нь байнга тохиолддог байжээ.
Ахмад Морино цааш нь мэдэгдэхдээ хар тамхи бараг ердийн хэрэглээ болсон Панам улс нь энэ төрлийн хууль бус бараа зөөвөрлөлтийн гол зогсоол болоод байна гэсэн юм. Тэрээр, “Хураагдсан эдгээр хар тамхины ихэнх нь Өмнөд Америкт үйлдвэрлэгдсэн байдаг. Тэдгээрийн зарим хэсгийг хил дамнуулан цааш худалдаалж, бусад хэсгийг нь Панамд үлдээх зорилгоор оруулж ирдэг. Эндээс хар тамхийг Европт хүргэж, борлуулдаг. Бид ийнхүү их хэмжээний хар тамхийг устгалд оруулснаар бусад улс орнууд руу зөөвөрлөх хууль бус ажиллагааг зогсоож байгаа юм” гэжээ. Түүнчлэн Панамын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар 2012 онд хамгаалалтынхан 16 тонн хар тамхи хураан авсан гэнэ.
Э.Мөнх