
Шинэ сайд нар яамныхаа харьяа агентлагуудийнхаа ажилтай танилцаж байгаа билээ. Энэ дагуу Сангийн сайд Ч.Улаан өнөөдөр тус яаманд харьяалагдах зарим агентлагуудын үйл ажиллагаатай танилцана. Тэрбээр 11.00 цагт Гаалийн ерөнхий газарт, 14.00 цагт Татварын ерөнхий газарт очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэхийн зэрэгцээ агентлагуудын албан хаагчдын санал бодлыг сонсож, зааварчилгаа өгөх аж.