Хүн төрөлхтнөөс хамгийн анх саран дээр очиж байсан Америкийн одон орон судлаач Нил Армстронг 82 насандаа өчигдөр таалал төгсчээ. Тэрбээр сарын өмнө хийлгэсэн зүрхний мэс залсынхаа хүндрэлийг даалгүй нас барсан аж.
Нил Армстронг анх 1969 оны 7-р сарын 20-нд саран дээр хөл тавьсан нь дэлхийн хүн төрөлхтний хувьд томоохон нээлт болсон. Энэ үйл явдлыг 500 сая хүн нэгэн зэрэг телевизээр харж байсан түүхтэй. АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама "Тэр бол АНУ-ын баатар. Тэр зөвхөн энэ цаг үеийн биш бүх цаг үеийн баатар байх болно" хэмээн гашуудлын үгэндээ дурджээ.
Анх тэрээр 1966 онд Охины орд-8 (Gemini) хэмээх санрын хөлгөөр сансарт нисчээ. Энэ нислэгийн үеэр тэр анх удаагаа сансрын хоёр хөлгийг сансарт залгаж холбох үйл ажиллагааг нисгэгч Дэвид Скоттой хамтран хийсэн байна. Армстронг 2 дахь удаагаа буюу сүүлийнхээ нислэгээр Аполло-11 хөлгөөр нисэн 1969 оны 7 сарын 20-нд саран дээр хөл тавьжээ. Энэ аяллын үеэр Армстронг нисгэгч Базз Олдрины хамт саран дээр газардан 2 цаг хагасыг сарны гадаргуу дээр өнгөрөөсөн. Харин энэ үед тэдний багийн Майкл Коллинс Удирдлагын Модуль дотор үлдэж, тойрог замд тэднийг хүлээж байв. Энэ амжилттай аяллынхаа төлөө Армстронг Конгрессын Сансрын Гавъяаны Медаль хүртсэн. Сансрын нисгэгч болохоосоо өмнө Армстронг АНУ-ын Тэнгисийн хүчинд алба хааж, Солонгосын дайнд оролцож байжээ.
Б.Баяр
Сэтгэгдэл (1)