
Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам наймдугаар сарын 23-нд олон
улсын хүүхдийн "Найрамдал" төвд нээлтээ хийсэн . Энэхүү наадмыг манай
улс хоёр дахь удаагаа зохиож буй нь энэ юм.

Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам наймдугаар сарын 23-нд олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд нээлтээ хийсэн . Энэхүү наадмыг манай улс хоёр дахь удаагаа зохиож буй нь энэ юм. "Нэг дэлхий-нэг мөрөөдөл" уриан дор зохиогдож байгаа эл наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүүхдийн төлөө газар хамтран зохион байгуулж байгаа юм. Наадамд Монгол, Япон, БНХАУ, БНСУ, Макаогийн 200 гаруй хүүхэд багачууд оролцож байна.
Зүүн Азийн улс орны хүүхдүүдийн хамтын ажиллагаа, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах боломжийг бий болгох зорилготойгоор ЮНЕСКО-гийн ерөнхий захирал асан ноён Коичиро Мацура энэхүү наадмыг анх 2001 онд санаачилжээ.
Өнөөдөр наадмын хаалтын ажиллагаа болох "Нэг дэлхий-нэг мөрөөдөл" нэртэй нэгдсэн тоглолт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд болно. Энэ тоглолтод улс орнуудын хүүхдүүдийн үзүүлбэрийг хооронд нь холбож, хамтарсан хэлбэрээр цогц бүтээл болгон тавих бөгөөд ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллана.
Ц.Болор