
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөгжлийн банк, улсын
төсвийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа авто замын
өргөтгөл, шинэчлэлт, барилгын ажлын явцтай танилцана.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөгжлийн банк, улсын төсвийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа авто замын өргөтгөл, шинэчлэлт, барилгын ажлын явцтай танилцана. Ерөнхий сайдыг дагалдаж Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батбаяр нар явах юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Засаг дарга Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат нар энэ бүрэлдэхүүнд багтсан байна.
Ц.Болор