
Сирид Засгийн газар болон иргэдийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш өчигдөр хамгийн олон хүн нэг өдөр нас баржээ. Өчигдөр Дамаск хотын ойролцоо Дараяа гэдэг газар хамгийн багадаа 330 хүн нас барсан гэж CNN мэдээллээ. Энэ өдрийг Сирийн иргэнхий хөдөлгөөнийхөн "үхлийн өдөр" гэж нэрлэж байна. Өнгөрсөн хэдхэн долоо хоногт Сирид 3700 хүн амиа алдсны олонх нь энгийн иргэд байгаа юм. Одоогоор гадаадын сэтгүүлчдийг аллага болсон газарт ойртуулахгүй байгаа учир тодорхой мэдээллийг гадагш дамжуулж чадахгүй байгаа аж.
Сирийн Засгийн газрын хэвлэлүүд "Орон нутагт байгаа террористуудыг устгаж байна" хэмээн суртал ухаалга явуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Алеппо хотод болсон мөргөлдөөнийг "Армийн цэргүүд алан хялдагчдыг устгаж, зэвсгийг нь хурааж, долоон машиныг дэлбэллээ" хэмээн мэдээлж байгаа юм.
Б.Баяр