
Ирэх 11 дүгээр сард болохоор товлогдоод байгаа Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам бэлтгэж эхэллээ. Намын удирдлагууд ирэх долоо хоногт аймгийн намын дарга нартай уулзахаар дуудуулжээ. Зарим АН-ын аймгийн дарга нар аль хэдийн Улаанбаатар хотод ирээд байгаа аж. Энэ хурлаар тус нам Орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох, ямар бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллах талаар хэлэлцэх юм байна.
Б.Баяр