Гайтын өмнөд далайн эрэгт үерийн зовлон авчирч дөрвөн хүний амийг авсан
Исаак нэрт халуун орны шуурга Куба улсын зүүн хэсэгт чиглэсэн байна.
Хүчтэй шуурганы чиглэлийн улмаас Кубад их хэмжээний бороо орсоор байна.
Кубын засгийн газар одоогоор зургаан аймгийн газар нутагт онц байдал
зарласан бөгөөд далайн эргийн ойролцоох хэдэн мянган оршин суугчдыг
нүүлгэн шилжүүлсэн аж.
yg

Харин Гайтид шуурганы улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоож амжаагүй байтал ширүүн бороо ихээр орсон байна.
Исаак шуурга Америкийн Флорида мужийн эрэг хавьд энэ ням гаригт дайрч магадгүй гэсэн таамаглалыг цаг уурчид гаргасан. Тиймээс орон нутгийн эрх баригчид жуулчдыг тус мужаас хурдан гарахыг сануулж, хаалт, далан, нуугдах байр бэлдэж, онц байдлын байдалтай байгаа байна.
Хүчтэй шуурга Флорида мужаас 550 км-ийн зайд байгаа бөгөөд цагт 30 км-ийн хурдтайгаар баруун хойд зүгт хөдөлж байгаа байна. Тиймээс тус мужийн Ки Вест болон Тампа хотыг хоёуланг нь нөмрөх магадлал өндөр байгаа аж.