
Өнгөрсөн баасан гарагт Тувад бүс хоорондын “Тува экспо 2012” үзэсгэлэн худалдаа эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үзэсгэлэн Тувагийн “Сүбэдэй” спорт цогцолборт болж байгаа бөгөөд Орос, Тувагаас гадна Монголын компаниуд бүтээгдэхүүнээрээ оролцож байна. 100 гаруй оролцогчдын 40 гаруй хувь нь Тувагийн үндэсний компаниуд байгаа тухай Эдийн засгийн яамны сайтад нь мэдээлсэн байна. Үзэсгэлэнгийн үеэр бүс хоорондын орнуудын барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцжээ.
Өнгөрсөн жил энэ үзэсгэлэнд Тува, Новосибирск, Томск, Краснояарск, Барнуал, Перм, Санкт-Петербург, болон Монголын компаниуд мөн оролцож байжээ.